НИЙГЭМ

Б.Бадамцэцэг: Охинд минь амьдрал хайрлаж, хандивын аянд нэгдэхийг чин сэтгэлээсээ хүсье

Үр нь эсэн мэнд, эрүүл саруул, инээж явахыг харах шиг жаргал хүнд үгүй. Ийм жаргал эцэг, эх бүхэнд тохиодоггүй нь даанч гачлантай. “Охиноо л эмчлүүлээд эдгээчих юм сан. Хэчнээн их өвдөж, зовиурлаж байгаа бол. Оронд нь би өвдсөн ч болоосой” гээд шаналж, охиноо л эмчлүүлэхийн төлөө эрвийх, дэрвийхээрээ зүтгэж яваа түүнийг Б.Бадамцэцэг гэдэг.

Тэрбээр 2021 оны есдүгээр сарын 5-нд амаржин, охин Цэрэнлхамыгаа төрүүлжээ. Охин нь 33 долоо хоногтой, кесерова хагалгаагаар дутуу мэндэлсэн. Үүний улмаас мөн утаа, агаарын бохирдол зэрэг орчны нөлөөнөөс болж тархи нь бүрэн төлжөөгүй. Өдгөө тархины хүчил төрөгчийн гүн дутагдалтай гэж оношлогдон, ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа юм. Б.Цэрэнлхам охин нь уйлах, мөөмөө хөхөх, хоол идэх рефлексгүй. Тиймээс байнга хүчил төрөгчийн аппаратанд байдаг, гуурсаар хооллодог.

Б.Бадамцэцэг зургаан сартай охиноо эмчлүүлэхийн төлөө очоогүй эмнэлэг, аврал эрээгүй эмч Монголд байхгүй. Бага дээр нь эмчлүүлэхгүй бол саажилттай болох эрсдэлтэй, Монголд 100 хувь эмчлэх боломжгүй гэсэн тул гадаадад эмчлүүлэх боломжийг судалж үзжээ. Оройтох тусам эмчлэх, эдгэрэх боломж багасах эрсдэлтэй гэсэн тул одоо цаг хугацаа юу юунаас илүү чухал байгаа юм.

Азаар БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Хүүхдийн эмнэлэгт эмчлүүлэхээр болсон байна. Тус эмнэлгээс эмчлэх, эдгээх боломжтой гэсэн албан ёсны хариу өгчээ. “Охин минь эдгэрэх боломжтой” гээд баярласан ч эмчилгээнийх нь зардалд 140 сая төгрөг шаардлагатай болоод байгаа юм. Б.Бадамцэцэг охиноо цаг алдалгүй яаралтай эмчлүүлэх, эмчилгээнийх нь зардлыг хугацаа алдалгүй цуглуулахын тулд маргааш буюу дөрөвдүгээр сарын 2-нд бөхчүүд, дуучдын хамтарсан онлайн хандивын тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ.

-Охин нь тархины хүчил төрөгчийн гүн дутагдалтайг та хэзээ мэдсэн бэ?

-Би 2021 оны есдүгээр сарын 5-нд мэндэлсэн. Охиноо тээж байхдаа эмчид тогтмол үзүүлж, эмчийн хяналтад байсан. Тэгэхэд ямар нэгэн эмгэг, сөрөг зүйл илрээгүй. Эмч нар “Эрүүл бойжиж байна” л гэдэг байлаа. Охин минь кесерова хагалгаагаар, найман сартай дутуу мэндэлсэн. Би амаржсаад 3-4 хоноод байхдаа төрөх эмнэлгээс халдвар авсан. Коронавирусийн халдвараа эмчлүүлэх 10 гаруй хоногийн хугацаанд хүүхэд маань эмнэлгийн хяналтанд байсан.

Төрснийхөө дараа ч охин минь тархины хүчил төрөгчийн дутагдалтайг би мэдээгүй. Эмч нар “Уушигны хатгалгаатай байна” гэсэн. Дахиад хэд хоногийн дараа тархины хүчил төрөгчийн дутагтайл нь мэдсэн. Хүмүүст ойлгомжтойгоор хэлэхэд, охины минь тархи арзгар байх учиртай ч хэсэг газраа гөлгөр байгаа юм.

“Охинтой боллоо. Коронавирусийн халдвараа гялс эмчлүүлчихээд охиноо тэврэх сэн” гээд яарч байсан би сэтгэлээр унасан. Хүүхэд өвдөх хэцнээн хэцүү билээ. Хөөрхий минь ийм жаахнаасаа ингэж зовж, эмнэлгийн орон дээр байгааг нь харах надад үнэхээр хэцүү байна. Оронд нь би өвдөөд, охин минь эрүүл байсан ч болоосой.

-Та сая хүүхдээ тээж байхад ямар нэгэн гажиг илрээгүй гэлээ. Тэгэхээр охиных нь тархи бүрэн төлжөөгүй гол шалтгаан юу бол?

-Дутуу төрсөн, тэгээд утаа, агаарын бохирдол нөлөөлсөн гэж би бодож байна. Охиныг маань ид бүрэлдэж байхад Улаанбаатар ид утаатай үе таарсан.

Наймдугаар сарын 29-нд ээж минь бурхан болсон. Би есдүгээр сарын 5-нд дутуу төрсөн. Эмнэлэгт, эмчийн хяналтанд байсан тул ээжийгээ оршуулахад нь явж чадаагүй. Охины минь тархи бүрэн төлжөөгүй байсан.  

Би хэдэн жилийн өмнө хөлөө эмчлүүлж байсан. 2-3 жил эмнэлгээр явах, “Эдгэчих юм сан” гээд эмнэлгийн орон дээр найдвар тээн хэвтэх хэцүү. Би одоо группт байдаг. Хөл минь одоо ч зовиуртай хэвээрээ. Охин минь над шиг битгий зовоосой, эрүүл саруул өсөөсэй гэж үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байна. Багад нь эмчлүүлээгүйн улмаас охин саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй болвол яах вэ. Охиноо л эмчилж, эрүүл болгож л байвал надад үнэндээ хайрлах юм алга. Би өнөөдрийг хүртэл зургаан сарын хугацаанд эрвийх дэрвийхээрээ хөөцөлдөж байгаа. Хань минь хүүхдээ эмнэлэгт асраад, би гадуур охиныхоо эмчилгээний зардлыг олох гээд гүйж явна. “Цэрэнлхам охинд амьдрал хайрлая” гэдэг нэртэй пэйж хуудас нээсэн. Охинд минь хандив өргөж буй монгол түмэндээ их баярлалаа.

-БНСУ-д эмчлүүлэхээр болсон гэж дуулсан. Эмчилгээний хэдэн хувийн баталгаа өгсөн бэ?

Нэгэнт Монголд 100 хувь эмчлүүлэх боломжгүй, цаг хугацаа алдах тусам эдгэрэх боломж багасна гэсэн тул хэд хэдэн орны эмнэлэг рүү охиныхоо материал, шинжилгээний хариуг явуулсан.

БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Хүүхдийн эмнэлгээс бидэнд албан ёсны хариу илгээн, эмчлэх, эдгээх боломжтойгоо хэлсэн. Эмчилгээний зардал нь эхний ээлжинд 140 сая төгрөг шаардлагатай болоод байгаа юм. Өнөө цагт эдийн засаг ямар байгаа билээ. Хань бид хоёр шиг залуу гэр бүлд 140 сая төгрөг гаргаад явах боломж үнэндээ алга. Тиймээс сайхан сэтгэлт монгол түмнээсээ хандив хүсэж байна.

-Охин нь хөхөх рефлексгүй гэлээ. Тэгэхээр гуурсаар хооллож байгаа юу?

-Тэгж байгаа. Охин минь хөхөх, хоол идэх рефлексгүй. Тиймээс гуурсаар хооллохоос өөр арга байхгүй. Хоолой нь өвдөн, зовиурласан тул одоо хамраар нь гуурсаар хооллож байгаа. Хооллох асуудал үнэхээр хүнд байгаа. Гэдэс нь үргэлж дүүрдэг, халуурдаг.

-Дөрөвдүгээр сарын 2-нд хийх тоглолтынхоо талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Би нэг дүүтэй. Дүүг минь Б.Бадамсүрэн гэдэг, улсын начин цолтой. Сайхан сэтгэлт бөхчүүд, дуучид маань хамтраад хандивын онлайн тоглолт маргааш хийнэ. Энэ тоглолтыг “Өлзий” телевиз 19.00 цагт шууд дамжуулна. Монгол түмэн минь охины маань эмчилгээнд зориулсан хандивын аянд нэгдэн, амьдрал хайрлаарай гэж монгол түмнээсээ чин сэтгэлээ хүсэж байна.

Хандивын тоглолтод оролцох дуучид:

Ардын жүжигчин А.Долгор

Ардын жүжигчин Х.Үнэнхүү

Гавьяат тамирчин Б.Батболд

СТА Ш.Наранцэцэг

СТА М.Дариймаа

СТА Г.Энхцэцэг

СТА Н.Дашдэмбэрэл

СТА Д.Пэрэнлэйлхагва

ДУУЧИН О.Бадмаанямбуу

ДУУЧИН Ч.Будрагчаа                

                 Бөхчүүд:

Улсын начин Э.Эрхэмбаяр

Улсын начин Амаржаргал

Улсын начин Б.Хишигбаатар

Улсын харцага Т.Баасанхүү

Аймгийн арслан О.Өлзиймөнх

Аймгийн заан Ганзориг

Аймгийн заан Батцэрэн.

Хандивын данс:

Аав Баасанжав: 5084066183 ХААН банк

Ээж Бадамцэцэг: 5007424392 ХААН банк.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-01 09:05

Энэ сайхан гэр бүлд туслаарай

zochinzochin
zochinzochin
2022-04-01 11:06

evii dee hurdan edgeesei

undarmaa
undarmaa
2022-04-01 13:50

bytshan joohon dvvd min tuslaad azjargatai ineej bayr baysliig medreh haluun dulaan amidral hairlaarai????????????????????????????????

Зочин
Зочин
2022-04-01 16:24

Коронагийн үед өөрөө маск зүүж хүчилтөрөгчийн дутагд####тай байсан байна. Дутуу төрсөн хүүхэд уг нь инкубатор дотор байдаг. Нэмээд корона хүрээд бүр б####арчээ. Корона чинь хүчилтөрөгчийн дутагд####д оруулдгаараа ####дартай. Тэгээд ч УБ шиг утаатай хотод хүн хүүхэд тээдэггүй. Хүүхэд тээвэл хөдөө агаарт гардаг. Хүүхэдтэй болохдоо сайн суд####ж цаг үеэ мэдрэх хэрэгтэй. Коронагийн үед жирэмслэхгүй байх нь оновчтой гэсэн зөвлөгөө их байдаг байсан.

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x