НИЙГЭМ

ФОТО: “Их хотын хавар-2022” үзэсгэлэнгээс

“Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдааг гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 26-н хүртэл Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэ хүрээнд олон үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулах бөгөөд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа өнөөдрийг дуустал дэлгэгдэх юм.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвүүд хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн худалдаанд 80 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнээр оролцож байна. НЗДТГ, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас бизнес эрхлэгчдэд зориулан асар, талбайг үнэ төлбөргүй болгожээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-01 16:36

Их хотын хавар гэдэг нэр нь зохиогүй байна. Таарахгүй байна. Агуулга нь үндэсний жижиг гар урл�##�ын бүтээгдэхүүн гэвэл таарахаар байна.

Холбоотой мэдээ

Back to top button