УЛС ТӨР

Х.Тэмүүжин: Ж.Батсуурийн зөв, одоо өрсөлдөгчгүй сонгууль гэж болохгүй

АН-ын даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан Ж.Батсуурь өнөөдөр нэрээ татаж буйгаа зарласан. Санал хураалт маргааш буюу дөрөвдүгээр сарын 3-нд болох байв.

Ж.Батсуурийг энэ мэдэгдлээ хийх үеэр АН-ын гишүүдээс Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, Н.Ганибал нар байлцав. Хэд хэдэн хэвлэлийн байгууллага дараа нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингээс байр суурийг нь сонслоо.

Тэрбээр "Энэ сонгууль 2017 оны Үндсэн дүрмийн хүрээнд зохион байгуулагдаж байсан. Гэтэл Улсын дээд шүүх нэмэлт өөрчлөлтийг нь баталчихлаа. Тэгэхээр сонгууль шинэ Үндсэн дүрэмдээ нийцэх үү, үгүй юу гэдгийг магадлах шаардлага үүснэ. Ж.Батсуурь зөв шаардлага тавьсан байна. Сонгуулийг хууль бус гэсэнгүй, оролцохгүй ч гэсэнгүй. УДШ-ийн шийдвэр албажиж ирсний дараа шинэ Үндсэн дүрэмд сонгууль нийцэх үү, үгүй юу гэдгийг тодруулъя л гэсэн байна. Энэ хүсэлтийг нь хүлээж аваагүй тул нэрээ татаж байгаа юм байна.

Анхнаасаа Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал гэж хувь хүн сонгууль зарласан, анхнаасаа хууль бус байсан. Одоо өрсөлдөгчгүй сонгууль гэж угаас байх ёсгүй. Оросууд манай улсыг хуучных шигээ буфер улс болгох гэж хичээж байна. Үүний эсрэг тэмцэх хүчин Ардчилсан нам л байна. Өөр нам алга" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-02 13:18

Наад асууд�##� чинь чамд томдоно. Сарангэрэлээ л ярь

Зочин
Зочин
2022-04-02 16:39

Тэмүжин бүтэхгүй ээ , ярьж байгааг нь хар яг л Батүүл ч юм уу - Баабар ... Улс төрчийн ядаж тактик ч байхгүй - нэг л саран ...

Зочин
Зочин
2022-04-02 17:01

НЯЛХ НОГООХОН САРАНГЭРЭЛ ЧИНЬ ДАХИН ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ЛУУСАН ЧААСАН ГЭЛ ҮҮ? ГАНУ НЭГ ЭРГЭХИЙГ БОДООРОЙ АРДЧИЛСАН НАМЫН АВСЫГ БИ ҮНЭГҮЙ ХИЙЖ ӨГЬЕӨ ЯМАР ГОЁ ЮМ БОЛООД БАЙНАА ХА ХА ХА ӨРСӨЛДӨГЧГҮЙ СОНГУУЛЬ ГЭНЭ ШҮҮ ТАРААЧ БУУЖ ӨГӨӨЧ АХ НАМЫХАА ХУЛМАСТАЙ ҮМХИЙ СУГАНД ОРООЧ .ОЮУНЭРДЭНЭ АХАА ГЭЭЧ ЗАНДАНШАТАР АГАА ХҮҮКИЙГ ААВАА ГЭЭЧ МАЛНУУДАА ХА ХА ХА ЭНЭ НАМЫГ ИНГЭЖ АЛИНГАА АЛДАЖ БААС ШЭЭСНЭЭС ЯЛГАРАХГҮЙ БОЛОХЫГ ҮЗДЭГ ЮМ БАЙЖЭЭ БАЯРАЛЛАА ДАГЗНУУДАА ХУНДАГА ӨРГӨЕ ТА НАРЫХАА ТӨЛӨӨ

Bidon
Bidon
2022-04-02 17:52

Har tamhichin gishiigee l shaagaad gevtej bai lalraa

Зочин
Зочин
2022-04-02 20:39

Юун оросууд болоод явчихваа

Зочин
Зочин
2022-04-03 00:40

АН нэрийг өмчилсөн хуурамч ардчилагчид МАН-ын гараар хойд хөршийн уурыг барж, улмаар жижихэн Монголыг минь хөлдөө чирэхнүү. Анус хэн болохоо дахин маш тодорхой харуулсаар байна

Зочин
Зочин
2022-04-03 08:15

Шавьжны сэтгэхүй санаагаа бас геополитиктой холбохыг оролджээ. Буфер улс тодорхойлолт 2 хөршийн сонирхол тэнцүү бий. Урд хөрш бүр лав тэврэхийг эртнээс санаа өвөрлөнө. АНУ хэцүү цаг үед 2 хөршийн агаарын орон зайг давж орж ирж чадахгүй. Сайн бод бод. Том нэртэй өөрийн толгойгүй гуйлгачин, Нарангэрэл багшаасаа зөвлөлгөө ав. Нөгөө согтуу, элбэг нараараа хөтлүүлээд ухаанд нь ухна унаж

Холбоотой мэдээ

Back to top button