НИЙГЭМ

Элчин сайд Э.Булган Египетийн Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Булган 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр АБНЕУ-ын Ерөнхийлөгч Абдел Фаттах Ас-Сисид Итгэмжлэх жуух бичгээ барив.

Итгэмжлэх жуух бичгээ барих үеэр Элчин сайд Э.Булган Монгол, Египетийн уламжлалт найрсаг харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Ерөнхийлөгч Абдул Фаттах Ас-Сисид мэндчилгээ дэвшүүлж, тааламжтай цагтаа айлчлахыг урьсныг уламжлав.

Ерөнхийлөгч Абдел Фаттах Ас-Сиси хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Египетийн төр, засгийн байгууллагуудын зүгээс Элчин сайдад бүх талын дэмжлэг үзүүлэхийг тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлэн, урилгыг талархан хүлээн авч байгаагаа мэдэгдлээ.

Монгол, Египетийн хооронд 1963 оны дөрөвдүгээр сарын 2-нд дипломат харилцаа тогтоосон гэж ГХЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Оюун эрдэнэ
Оюун эрдэнэ
2022-04-02 14:41

Зургаас харв�##� үл тоож байна даа. 2 гардан хүндэтгэл үзүүлэн барьж байгаа бичгийг гэдийх байд�##�тай авч байна. Бид чинь уг гь Чингис эзэнтэй үе байсан шүү. Одоогийн хэдэн м�##�нуудыг ингэж л үзэж байна даа

Зочин
Зочин
2022-04-02 15:15

гоё харагдаж байна яаж авах нь тэр улсын хэрэг харин монгол улсаа харуулах үндэсниы хувцас л гол шүү

ЗОЧИН
ЗОЧИН
2022-04-02 18:39

koronogoos bolood l tegj avaa biz! BUR NEG GEGEETEI YUM UZEJ CHADAHAA BSAN. ESTOI NEG KKKK

Зочин
Зочин
2022-04-02 21:12

Сэлэм зүүцэн харагдах юм. Тэгж болдог юмуу.

Холбоотой мэдээ

Back to top button