НИЙГЭМ

Б.Халиун: Гадаадын циркчид “Бидний тоглосон хамгийн орчин муутай улс Монгол” гэж хэлсэн

Өнгөрсөн хоёр өдөр “Дэлхийн цирк” Монголд тоглогдлоо. Монгол Улсад мэргэжлийн талбай, заал байхгүй ч дэлхийн 12 орны циркийн жүжигчид өөрсдийн улсын урсгал, чиг хандлагаа Монголд толилуулав. Мэргэжлийн заалгүй гэх шалтгаанаар жилд маш цөөхөн циркийн тоглолт болдог тул энэ тоглолтыг сонирхон, сорчлох үзэгч "Буянт-Ухаа" дүүрэн байлаа. Тэдний нэг уран нугараач, үзэгч Б.Халиунаас зарим зүйлсийг тодрууллаа.

-Өнгөрсөн өдөр болсон циркийн тоглолтыг үзсэн сэтгэгдлээ хуваалцаач.

-Энэ тоглолтод дэлхийн 12 орны циркчид ирж үзүүлбэрээ үзүүллээ. Ингэхдээ өөрсдийн орны циркийн чиг хандлагыг түлхүү харууллаа. Циркийн жүжигчин нохой, хүчний үзүүлбэр, уран нугаралт, тэнцвэр түлхүү үзүүлсэн. Үүнээс дугуйт гутал дээрх тэнцвэрт уран хосын үзүүлбэрийг Унгарын жүжигчид маш чадварлаг үзүүлсэн гэж харсан. Мөн Румын улсын “X-Тreme Brothhers” хамтлагийн залуусын тэнцвэр, хүчний үзүүлбэр, Япон, Колумбын өндөр дээрх “Хөлөөр шидэгч” Вьетнам улсын жүжигчдийн “Агаарын гимнастик” зэрэг үнэхээр гайхалтай байлаа. Дандаа олон улсын тэмцээнд шагналт байранд шалгардаг шидэг тамирчид ирсэн байна билээ.

Энэ тоглолтыг тухайн улсад нь очиж үзэх боломж хомс учраас манай улсад цар тахлын энэ цагт ирсэнд нь их баяртай байна. Тиймээс олон өдрийн өмнө тасалбараа захиалж үзлээ. Унтраад байсан хүсэл сонирхлыг маань өдөөх шиг л санагдсан.

-Энэ тоглолт “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон. Спорт цогцолборт болсон нь танд ямар сэтгэгдэл төрүүлэв?

-Мэдээж маш их ичлээ. Монголын циркийг хөгжөөсэй гэж хүсдэг хүн бүхэн надтай адилхан мэдрэмж авсан байх. Хэдийгээр ийм сайхан тоглолт үзсэн ч гэсэн өөрийн улсын байр байдлаасаа ичиж, үнэхээр тэр циркийг хувьчилж авсан Аса аварга, гар бие оролцсон Д.Сумъяабазар нарт үнэн голоосоо уур хүрч, зэвүүцэж суулаа.

-Тоглолтын зохион байгуулалтын тухайд юу хэлэх вэ?

-Циркийн манежгүй манай улсад тоглолт хийх боломжтой газар нь “Буян-Ухаа”. Циркийн зориулалттай манеж биш учраас гэрэлтүүлэг зэрэг нь харах орчныг халхалж байсан. Мөн үзэх, харах хол ойрын зай нь ч тохиромжгүй. Тайзнаас хэт зайтай.

Уг нь би дүүгээ дагуулж очоод циркэд дуртай болгох гэсэн юм. Гэтэл "Юу ч харагдаагүй, байж сууж ядлаа" гэж дүү хэлсэн.

Мөн стандарт бусаас хамаарч өндрийн үзүүлбэр үзүүлдэг, унах эрсдэлтэй элементүүдтэй жүжигчдийг хараад их сандарсан. "Стандарт бус газарт үзүүлж байгаа шүү дээ" л гэж бодогдоод байлаа. Хөтөлбөр боловсруулалт зэрэг таалагдсан. Ер нь жүжигчид болон үзүүлбэрийн тухайд ярих юм байгаагүй.

Аа, мөн тайзыг тойроод рестораны сандал эгнүүдсэн нь жаахан инээдтэй санагдсан. Гэхдээ Монгол Улс шүү дээ гэж л бодов.

-Та циркийн урлагтай ямар холбоогоор холбогддог вэ, Жүжигчид болон стандартын талаар түлхүү мэдлэгтэй санагдлаа.

-Би уран нугараач байсан. Гэхдээ циркээсээ хөндийрчихсөн байгаа л даа. Шалтгаан нь ердөө л монголын төрд циркийн урлагийг ойлгох сэхээтэн алга. Тиймээс өнөөдөр цирк ийм байдалтай байна. Үүгээр "Амьдралаа авч явъя" гэвэл гадаад улсад л амьдарч, ажиллах болно. Харин би бол ээж, аавынхаа дэргэд эх орондоо байхыг илүүд үздэг.

Гэвч энэ өдрүүдэд ийм аминч, хувиа хичээдэг дүүрсэн тэнэг хүмүүс улсын толгой болж байгаад харамсаж, циркээрээ биш ч өөр ажил хөдөлмөр хийж, хэн нэгнийг үзэн ядах сэтгэлгүйгээр амар тайван харь улсад амьдармаар санагдах боллоо. Үнэндээ монголд төрийн албан хаагчаас ч дор цалинг циркчид авч ажилладаг. Гэвч тэдний урсгал зардал нь маш өндөр байдаг. Яаж амьдар гээд байгаа юм бэ. Уг нь монголын цирк гаднын улсад “орос школа” гэдэг шиг л “монгол циркийн школа” гэж яригддаг юм шүү дээ.

-Энэ удаад ирсэн жүжигчдийн монголд ирж тоглосон сэтгэгдлийг нь сонссон уу?

-Уран нугараач байхдаа танилцаж байсан хэд хэдэн жүжигчид ирсэн. Тэдэнтэй уулзаж мэнд мэдэлцэх үед сэтгэгдлээ ярьсан юм. Тэдний ярианаас “Танай циркчид улсдаа яагаад ийм хайртай байдаг юм бэ. Би байсан бол бусад улсаас ирсэн урилгыг хүлээж аваад л явна аа. Ер нь бидний тоглож байсан улсуудаас хамгийн орчин муутай нь танайх” гэж хэлээд мушилзсан нь намайг хэлэх үггүй болгосон. Үнэн үг хатуу гэдэг шиг л хатуу санагдсан. Тэр үед инээгээд л өнгөрсөн.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

-Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
4 сар 4, 2022 08:50

Соёлын сайд Номин ичээд энэ циркийг үзээгүй бас ирсэн циркийн жүжигчидтэй лав уулзаагүй байх даа.Аса аваргын эцэг эх ах дүү үр хүүхэд ойр дотны хүмүүс ичих булчирхай нь ажилсан бол очиж үзэх байтугай хүний нүүр харж чадахгүй байсан болов уу? Ах хүү хотын дарга маань юу бодож харж суугаа бол доо

Зочин
Зочин
4 сар 4, 2022 08:55

Gadniihaniig bitgii avchirch bai

Зоч
Зоч
4 сар 4, 2022 10:17

Өөр улсад очиж амьдарь,ойрын 10жилдээ Монгол өөрчлөгдөж амжихгүй л болов уу

Зочин
Зочин
4 сар 4, 2022 10:26

Онигоо юм аа

ҮЛ ТААЛАГЧ
ҮЛ ТААЛАГЧ
4 сар 4, 2022 10:29

Ах дүүсээрээ улсын нэр хөөдөж яваа энэ гэр бүл монголын ард түмний соёлыг гутааж байгаа нь харамсмаар. Бас тэгээд болоогүй өлөнгийн шун�##� нь ХБанкнаас их хэмжээний зээл нэрээр луйвардаад төлөхгүй гүрийгээд яваад байгаа. Аархуу дээрэлхүү Аса гуайгаас, хотын даргын нэр зүүж жүжсэн Самар цөмөгчөөс улсын циркээ нэхэж шаардсаар байх болно. Мөн ажилгүй болгосон циркчдийн хохирлыг улс биш энэ гэр бүлээр төлүүлэх нь шударга болно.

Зочин
Зочин
4 сар 4, 2022 11:32

яг зөв

Зочин
Зочин
4 сар 4, 2022 11:30

рестраны санд�##�уулын үнэ 100000 ичээч

Шударга иргэн
Шударга иргэн
4 сар 4, 2022 11:36

Даанч яавдаа Циркийг минь !

Зочин
Зочин
4 сар 4, 2022 19:14

Долгорсүрэн зааны тэнэг хүүхдүүд монголыг самарч байна да

иргэн
иргэн
9 сар 22, 2022 16:02

Долгорсүрэн гэдэг хүний хүүхдүүдээс очиж үзсэн л байх даа. Улсын циркийг ул�####�а буцаагаад өгч болдоггүй юм байх даа, эдний хүүхдүүд. Өөрийн гараар босгоогүй, түмний юманд яасан их дуртай хүмүүс вэ?

Холбоотой мэдээ

Back to top button