ТҮГЖРЭЛГҮЙ долоо хоног

2021-2022 оны хичээлийн гуравдугаар улирлын амралт 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ноос буюу өнгөрсөн баасан гарагаас эхэлсэн. Амралт долоо хоног үргэлжилснээр дөрөвдүгээр сарын 11-нд дөрөвдүгээр улирлын хичээл эхэлнэ.
Тэгвэл хичээл амарсантай холбоотойгоор замын түгжрэл эрс багасжээ. Даваа гарагийн өглөө хамгийн их түгжрэлтэй байдаг байсан бол өнөөдөр зам сэлүүхэн байв. Энэ удаагийн болон өмнөх сурагчид амрахад ч түгжрэл намжсан. Сурагчдын улирлын амралтаас гадна зуны улиралд түгжрэл бүр буурдаг. Үүнээс харахад түгжрэлийн гол шалтгаан нь бодлого, зохицуулалт л болж байгаатай бид эвлэрсээр олон жилийг үджээ.
Энэ зохицуулалтын шийдлийг нь гаргаж, хотын төвд багшралдсан олон их, дээд сургуулийг нүүлгэх, Ерөнхий боловсролын сургуулийн цагийг өөрчлөх, нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах зэрэг аргыг авсан ч үр дүн маш муу хэвээр л байх аж.
Шийдлүүдийн нэг гарц болох их, дээд сургуулийг орон нутагт нүүлгэх шийдвэр одоог хүртэл ажин түжин урагшгүй хэвээр л байна. Мөн холоос хүүхдээ зөөж, арын хаалгаар сайн муу сургуульд хүүхдээ зөөх байдлыг бүрэн тасалж чадахгүй байсаар л. Төрийн бодлого дутахын зэрэгцээ эцэг, эхчүүдийн хувиа хичээсэн зан ч "гай" болсоор байна.
Хэдийгээр түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэмээн Ерөнхий Боловсролын Сургуулийн цагийг өөрчилсөн нь зарим айлд дарамт болж, хоёр өөр цагийн хичээл, цэцэрлэгтэй хүүхдүүдийг эрт болгож авч явдаг гэх зэргээр гаргасан шийдвэр бүр нь төгс биш дагуул чирэгдэлтэй. Ерөөс л урагшгүй төрийг унхиа муутай ажил хэвээр байлаа. Ямартай ч үүнтэйгээ нэгэнт эвлэрч нийслэлчүүд оюутан сурагчдын хичээл сургууль амарч боловсрол тасалдахад баярлаж, зам дээр өнгөрүүлэх бага цагтаа сэтгэл нь ханадаг болжээ. Түгжрэлгүй долоо хоног айсуй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бодит үнэн
Сургуулийн автобус бол авлигийг төрөөс дэмжиж байгаа илэрхийлэл шүү, яагаад гэвэл харъяллын бус сургуульд ороход заав�##� хахуулиа өгч ордог нэртэйгээр нь төрийн сургуулийн хахуулийн автобус гээд нэрлэчихмээр юм!!!!!!!!!!!!!