НИЙГЭМ
Европт бензиний үнэ хамгийн өндөрт тооцогдож байна

Дэлхийн хамгийн үнэтэй бензин одоогоор Европын улсуудад худалдаалагдаж байна. Энэ талаар дөрөвдүгээр сарын 2-ны өдөр гарсан мониторингийн судалгаа харуулж байна. Нэг галлон буюу ойролцоогоор 4 литр бензин тус бүс нутагт хамгийн өндөр үнэтэй буюу 6 доллар байгаа юм.
Үүнийг өнөөдрийн валютын ханшаар тооцвол 1 литр 4500 орчим төгрөгтэй тэнцэж байна. АНУ-д дээрх хэмжээний түлш 4-5 доллар байна. Харин Канадад арай илүү үнэтэй буюу 6 доллар руу дөхсөн үнэтэй байгаа юм. Латин Америк, Хятад зэрэг улсад мөн адил 5-6 доллар орчимд хэлбэлзэж байна. Өмнө нь Герман улсад бензиний үнийн өсөлтөөс хүнд цаг үед бэлтгэхийг уриалж байсан юм.
Эх сурвалж: https://ren.tv/news/v-mire/958524-stoimost-benzina-v-evrope-stala-samoi-vysokoi-v-mire
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Европчууд өчигдөр хийсэн үйлийн үрээ өнөөдөр амсч байгаа нь тэр . ХОРИГ тавьсаны гор. Одоо ОРОСын төв банкин дээр РУБЛЬ д оочерлож магадгүй болоод байгаа шүү