УЛС ТӨРУлс төрийн мэдээ
С.Магнайсүрэнг УУХҮЯ-ны ТНБД-аар шилжүүлэн томилжээ

Засгийн газрын өнөөдрийн /2023.09.13/ ээлжит хуралдаанаар зарим томилгоог хийсэн байна.
Тодруулбал, Барилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргажээ.
Тэрбээр 2015 оны аравдугаар сараас БХБЯ-ны ТНБД-аар ажилласан билээ.
Ажилласан байдал:
- 1997-1999 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,
- 1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
- 2000-2005 онд УИХ-ын тамгын газарт зөвлөх,
- 2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга,
- 2006-2007 онд ХХААЯ-нд Сайдын зөвлөх,
- 2007-2008 онд Сангийн яаманд Газрын дарга,
- 2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт Нарийн бичгийн дарга,
- 2015 оны 2-р сараас Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
- 2015 оны 10-р сараас Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэдлэг чадвар, �##�сын хараагаар сул хүн бн лээ дээ. Хүн чанарын хувьд харин ямар юм бол
Аргагүй л том артай суганы үс үү