УЛС ТӨР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргажээ.

Энэ талаар өнөөдөр 11:00 цагт төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн А танхимд Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийхээр тов зарлажээ. Тодруулбал, "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх талаар зарлиг юм байна. Мэдээллийг ЕТГ-ын дарга Я.Содбаатар, зөвлөх Т.Мөнхсайхан, А.Бямбажаргал нар хийнэ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулсан “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулганы үеэр Ерөнхийлөгч “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн өрнүүлцгээе хэмээн уриалсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 5, 2022 09:44

Хүнсний үнээ л бууруул. Өч төчнөөн гоё нэртэй хөьөлбөрүүд байна. Ямарч үр дүн байхгүй

Холбоотой мэдээ

Back to top button