Нийгэм мэдээ

Намрын нээлтийн барилдааны түрүү бөх 20 сая төгрөгийн бай гардана

Намрын улирлын нээлт буюу Хубилай хааны 810 жил, Монголын  барилгын салбарын 99 жил, Хубилай зочид буудлын нээлтэд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно. Ингэхдээ энэ сарын 20-ны өдрийн 13 цагт Монгол бөхийн өргөөнд болох юм.

Намрын нээлтийн барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 13 сая төгрөгийн бай гардана. Мөн энэ үеэр бөх сонирхогчдын дундаас азтай гурван үзэгчийг шалгаруулах юм байна. Тухайлбал, гурван сая төгрөгийн нэг, хоёр сая төгрөгийн хоёр азтаныг тус тус тодруулах юм.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ер нь мат физик гад хэл сурахаас илүү бөх тэх дуучин жүжигчин болбол дээр болжээ. Эсвэл ТҮК д цэвэрлэгч жолооч.

Холбоотой мэдээ

Back to top button