ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

“Universal Pictures” кино компани ЛГБТ жүжигчидтэй бүрэн хэмжээний кино бүтээнэ

“Бро” гэх нэртэй кино Холливудын түүхэнд бичигдэхээр боллоо. Учир нь, оролцон тоглох бүх жүжигчид нь ЛГБТ хүмүүс аж. Уран бүтээлийг “Universal Pictures” кино компани бүтээх юм байна.

Төслийн зохиогчоор Америкийн хошин урлагийн жүжигчин Билли Айкнер ажиллахаар болжээ. Мөн тэрбээр киноны гол дүрүүдийн нэгийг бүтээнэ гэлээ. Түүний хамтрагчийн дүрийг Канадын кино жүжигчин Люк МакФарлейн бүтээх аж.

Киноны үйл явдлыг бэлгийн цөөнх болсон хоёр төлөөлөгчийн эргэн тойронд үйл явдал гарна. Киноны баатрууд хоорондоо хайр дурлалын хэлхээ үүсгэдэг ч хосуудын романтик харилцаанд янз бүрийн саад тотгор учрана. Энэ мэтээр киноны үйл явдал өрнөх юм байна.

“The Hollywood Reporter” сайтын мэдээлснээр энэ киноны бүх дүрд ЛГБТ жүжигчид тоглох нь сонирхол татаж байна. Нэмж дурьдахад киноноос та гетеросексуал баатруудын тоглолтыг үзэх боломжтой.

(Эх сурвалж: The Hollywood Reporter)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button