Гадаад мэдээДЭЛХИЙ

ЛГБТ хүмүүс тээвэрлэж буй Америк компанийн онгоцыг Турк хүлээн авахаас татгалзжээ

Туркийн эрх баригчид ЛГБТ хүмүүст үйлчилгээ үзүүлж, тээвэрлэж буй Америк компанийн онгоцыг улсынхаа боомтуудад зогсохыг хориглосон байна. Афинаас Венец хүрэх аяллын хөлөг ням гарагт /2026.07.05/ Грекээс гарчээ. Аялалыг зохион байгуулж буй “Atlantis Events” компани мэдээлснээр тус онгоц Туркийн Кушадасы боомт хотод зогсож, дараа нь Истанбулыг зорих аж. Тэгвэл Туркийн эрх баригчид ёс суртахууны хэм хэмжээ болон гэр бүлийн үнэт зүйлсийн улмаас онгоцыг хүлээн авахгүй хэмээн мэдэгджээ.

Туркийн эрх баригчид “Манай нийгмийн бүтэц, ёс суртахууны үнэт зүйлстэй нийцэхгүй зан авирын алдаатай бүлгүүд байгаа учир арга хэмжээг цуцалсан” гэсэн байна. “Atlantis Events” компани мэдэгдэл хийхдээ онгоц маршрутаа өөрчилж, Туркийн оронд Египетийн нийслэл Каир, Грекийн Крит арал дээр зогсох болжээ. Сүүлийн арван жилийн хугацаанд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы нам ЛГБТ хүмүүсийн эсрэг илүү хатуу байр суурьтай болж ирсэн байна. Эрх баригчид 2015 оноос хойш Истанбул хотод “Pride” жагсаал хийхийг хориглосон юм.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

mash zov shiidver gargaj

Зочин
Зочин

Турк зөв шийдвэр гаргаж

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

TURK GJ MUU TENEGUUD HOGIIN HUMUUS SHUU

Мунхаг эмээ
Мунхаг эмээ

Зөв хө

иргэн
иргэн

муухай гаж юмнууд живж үхээсэй бузрууд

Холбоотой мэдээ

Back to top button