Нийгэм мэдээСпортСПОРТ

Монгол бөхийн "Дээд лиг" Алтан цом өнөөдөр болно

Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг "Алтан цом"-ын төлөөх барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Өнгөрсөн жил найман баг оролцож Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний "Хатант Интернэшнл" баг түрүүлж цом өргөж байв. Харин энэ жилийн тухайд Үндэсний шилдэг компаниуд болон аймгийн дэвжээдийг төлөөлж долоон баг өрсөлдөх юм.

"Нутгийн Буян" группийн "Хубилай хаан" баг оролцох боломжгүй болов. Харин багийн ахлагч байсан Ц.Бямба-Отгон арслан энэ жил Даян аваргаар ахлуулсан "Апу Скайтел" багаас оролцохоор болсон.

-"Хатант Интернэшнл" багийн нууц хөзөр Ө.Пэрэнлэйжамц-

Энэ жилийн "Алтан цом"-д шинээр орж ирсэн цөөнгүй бөхчүүд байна. Өнгөрсөн жилийн цомын эзэд энэ жил амжилтаа хамгаалахаар бэлтгэлээ сайн базаасан нь мэдээж. Тэдний хувьд багийн долоон гишүүн бүгд Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний бөхчүүд буйгаараа анхаарал татаж байна. Түүнчлэн энэ жил тус багийн бүрэлдэхүүнд Улсын арслан Ө.Батсуурь, аймгийн арслан Г.Мөнхбаяр, начин Ө.Пэрэнлэйжамц гэх "шинэ цэрэг"-үүдээр хүч сэлбэсэн. Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамцаас энэ улиралд бөх сонирхогчид их зүйл хүлээж буй. Алтан цомд хэрхэн барилдахаас түүнийг хэр том цолонд хүрэх чансаатай вэ гэдгийг мэдэж болно. Энэ жил Архангайн "нууц хөзөр" Ө.Пэрэнлэйжамц байж мэднэ.

Багийн бүх гишүүд нь нэг аймгийн бөхчүүд байгаа дараагийн баг бол Даян аваргаар ахлуулсан "Увс Нуур". Хэзээний л монгол бөхийн өнгийг тодорхойлж, Улсын наадмын 18 түрүүтэй аймаг. Харин тэдний араас Архангай аймаг 17 түрүүтэй удаалдаг. "Увс Нуур" багийн бүрэлдэхүүнд хоёр Улсын цолтой бөх байгаа нь Дархан аварга Н.Батсуурь, шинэхэн заан Л.Энхсаруул нар. Үлдсэн бөхчүүд нь дөрвөн аймгийн арслан, хоёр заан бий. Нэг ёсондоо бөхийн хорхойтнууд хамгийн сул багаар нэрлээд байгаа юм. Ташрамд дурдахад, "Увс Нуур" багт Дархан аварга Н.Батсуурийн үеэл дүү аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ багтжээ.

Харин хамгийн бүрэлдэхүүн "чанга" багаар өнгөрсөн жилийн дэд аварга "М-СИ-ЭС Энержи" баг яригдаж байна. Тэд энэ жил багийн гишүүддээ хамгийн их шинэчилсэн. Тухайлбал, Улсын харцага Н.Золбоо, начин Х.Цогтгэрэл, аймгийн хурц арслан Ц.Төмөрцоож, арслан Ч.Алтангэрэл, Аззаяа нар барилдахгүй. Тэдний оронд Улсын заан Д.Хүдэрбулга, харцага Г.Бадрах, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан М.Баасанжав, С.Жавхлан нар барилдана. Мэдээж тэд энэ жил дутуугаа гүйцээж цом өргөх зорилготой.

-Ц.Бямба-Отгон арсланг элсүүлсэн Даян аваргын "Апу Скайтел" баг мэдээж дээгүүр өрсөлдөнө-

"Ховд Дэвжээ" багийг ярихгүй өнгөрч боломгүй. Бөхийн өргөөнд 44 түрүүлээд буй Хамаг Монголын О.Хангай аваргын баг бүрэлдэхүүн сайн. Энэ жилийн Улсын наадмын үзүүр бөх Б.Бат-Өлзий арслан, саруул сайжрах заан Б.Пүрэвсайхан, Булган аймгийн харьяат Улсын начин Б.Түмэндэмбэрэл, Э.Сумъяабат, аймгийн хурц арслан Ц.Төмөрцоож, арслан М.Баяржавхлан нар багтана. Нэр харахад л халгамаар баг. Сул унаа энэ багт бараг үгүй харагдана. Таамаг ёсоор бөхийн хүрээнийхэн "Ховд Дэвжээ"-г цом өргөх магадлалтай гэж ярьж байна.

Энэ жил шинээр баг үүссэн нь "Ажнай Корпорац" ХХК-ийн "Ажнай" баг. Улсын аварга П.Бүрэнтөгс ахлагчтай тус багт Улсын заан Б.Серик, харцага Б.Түвшинтөгс, начин Б.Гончигсүрэн, аймгийн хурц арслан М.Эрхэмбаяр, арслан Б.Баянсүх, О.Доржсамуу нар багтжээ. Цаг нь ирж буй гэдгээ харуулсан шинэхэн начин Б.Гончигсүрэн Барилгын салбарын 100 жилийн барилдаанд "томчууд"-ыг хаяж түрүүлсэн. Түүний хэрхэн барилдахаас "Ажнай" багийн амжилт шалтгаална.

Энэ жилийн Улсын наадмын түрүү бөх Даян аварга Б.Орхонбаяр наадмаас хойш барилдаагүй байгаа. Улмаар "Алтан цом"-ын барилдаанд Даян аварга цолтой зодоглоно. Ц.Бямба-Отгон арсланг элсүүлсэн "Апу Скайтел" баг мэдээж өрсөлдөөнд дээгүүр яригдах учиртай. Улсын харцага Э.Даш, Б.Цэдэнсодном, начин Н.Амгаланбаатар, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй бөхчүүд гараанд гарах байх.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Altans tsomiin barildaan ehleed l buh buhiin horhoitnuud uzeh geed huleej bna shd

Зочин
Зочин

Улс төрийн бужигнаан дунд ганц сайхан бөх үзэж тархиа амраах гэсэн чинь энэ Алтан цом чинь бас л гоё юм болно доо

Зочин
Зочин

Arhangai aimgiin Buhbilegt devjee bas l chнга burdelteigee uls tsomiin awch uldeh geed uzne de

Зочин
Зочин

Хөдөөний буурай багууд болон компаниудын нэрээр орж ирж байгаа энэ барилдаан чинь жинхэнэ үзүүр бөхөө тодруулна

Зочин
Зочин

Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd

Зочин
Зочин

Энэ жилийн Алтан цомын төлөөх барилдаан ямар ч байсан маш их дуулиантай, өрсөлдөөнтэй болох нь гарцаагүй дээ

Зочин
Зочин

Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd

Зочин
Зочин

Улаанбаатар хотынхоо хүйтэнд бөхийн өргөөнд орж суучихаад халуун цай уунгаа бөх үзэх шиг жаргал хаана байх вэ

Зочин
Зочин

Улаанбаатар хотынхоо хүйтэнд бөхийн өргөөнд орж суучихаад халуун цай уунгаа бөх үзэх шиг жаргал хаана байх вэ

Зочин
Зочин

Бөхчүүдийн маань бэлтгэл сургуулилт сайн байгаа гэдэгт итгэж байна, сайхан барилдаан үзэх байх аа

Зочин
Зочин

Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog

Зочин
Зочин

Zasgiin gazarin shuidiig haraad baigaad l zver l ulsiin mungiig uursduu zartsuulah arga l bna

Зочин
Зочин

Улсын цолтой бөхчүүд хоорондоо барилдах энэ лиг маань үндэсний бөхийн хөгжилд маш том түлхэц болж байгаа

Зочин
Зочин

Ene buh uildel n zver l ard tumnii tarhiig ugaah gesen neg shou l bolж bna shd

Зочин
Зочин

Архангайнхан энэ жил цомоо хамгаалж үлдэхийн тулд нууц хөзрөө гаргаж ирж байгаад гайхах зүйлгүй

ub emegtei
ub emegtei

Gazar nutag uul usaa hamgaaldaggui buh nertei ed nariig yzej yadiin , hereggui amitas

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Зочин
Зочин

Элдэв найраагүй жинхэнэ барилдаан энд болдог. Сайхан бөхчүүддээ амжилт хүсье. Бахархалтайгаар үзнээ.

Холбоотой мэдээ

Back to top button