ЭРҮҮЛ МЭНД

Хөвсгөлд өрцний ивэрхий засах мэс засал анх удаа хийжээ

Хөвсгөл аймагт дурангийн аргаар өрцний ивэрхий засах Nissen fundoplication мэс заслыг анх удаа хийжээ.

Энэ талаар гэр бүлийн хамт Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт сайн дураар очиж ажиллаж буй Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Б.Түвшин өөрийн цахим хуудасанаа жиргэсэн байна.

Тэрбээр, Хануй эмч Хөвсгөлд ирээд дурангийн аргаар өрцний ивэрхий засах Nissen fundoplication мэс заслыг анх удаа хийж буй байдал. Өрцний ивэрхийн улмаас ходоодны хүчил их хэмжээгээр улаан хоолой руу сөөргөн урсаж улаан хоолойн үрэвсэл, яваандаа хавдар үүсэх эрсдэл болдог хэмээжээ.

Ходоодны аль нэг хэсэг цээжний хөндийрүү дээш эвэрч орохийг эмч нар өрцний ивэрхий гэж нэрлэдэг. Ивэрхий үүсэх гол шалтгаан нь хоол хүнсний зохисгүй хэрэглээ, тамхи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх зэргээс үүддэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button