Инфографик: Дөрвөн жилд Фэйсбүүкт хамгийн их мөнгө төлсөн УИХ-ын 10 гишүүн

Сүүлийн дөрвөн жилд Фэйсбүүкт хамгийн их мөнгө төлж, албан ёсны хуудсаараа дамжуулан ажлаа сурталчилсан 10 улстөрчийг танилцуулж байна.
Энэ жагсаалтыг УИХ-ын гишүүн Э.Батшугар тэргүүлж байна. Тэрбээр 2020 оны наймдугаар сарын 4-ний өдрөөс 2024 оны тавдугаар сарын 9 хүртэлх хугацаанд 31,036 ам.долларыг фэйсбүүкт төлж, ажлаа сурталчилжээ.
Энэ нь монгол мөнгөөр 104 сая 932 мянган төгрөг болж байна. Түүний хувьд энэ мөнгөөр 104 удаа сурталчилгаа хийсэн аж.
Харин түүний дараа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гишүүн жагсаж байна. Тэрбээр дөрвөн жилийн хугацаанд нийт 16,470 ам.доллар буюу 55 сая 685 мянган төгрөгөөр 255 сурталчилгаа хийжээ.
Дээрх хоёр гишүүний араас дараах найман хүн жагсаж байна. Үүнд:
- Жамбалын Ганбаатар /16,250$-54 сая 941 мянга/
- Жамбын Батсуурь /10,232$-34 сая 594 мянга/
- Сандагийн Бямбацогт /7,285$-24 сая 630 мянга/
- Хассуурийн Ганхуяг /4,616$-15 сая 606 мянга/
- Гонгорын Дамдинням /4,050$-13 сая 693 мянга/
- Тогмидын Доржханд /3,460$ 11 сая 698 мянга/
- Дамбын Батлут /3,093$-10 сая 457 мянга/
- Дашзэгвийн Амарбаясгалан /2,946$-9 сая 960 мянга/ нар багтаж байна. Тэд ажлаа сурталчлaхын тулд хамгийн багадаа 10 сая, ихдээ 100 сая төгрөгийг дөрвөн жилийн хугацаанд зарцуулсан байгааг дээрх графикаас харж болно.
Тэргүүлж буй 10 хүний дотор Засгийн газрын гурав, УИХ-ын долоон гишүүн багтаж байна. Харин намаар нь авч үзвэл АН-аас хоёр, МАН-аас долоо, ХҮН намаас нэг хүн байна.
Энэхүү дата мэдээллийг иргэн бүр харах боломжтой. Учир нь "Мета" компаниас мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор нийгэм, улс төр болон улстөрчдийн төлбөртэй зар сурталчилгааны тайланг нээлттэй мэдээлдэг болсон юм. Мөн энэхүү дата мэдээллээс харвал өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд буюу 2020 оны наймдугаар сараас хойш улс төртэй холбоотой 26,224 удаагийн сурталчилгааг фэйсбүүкт идэвжхүүлэхийн тулд мөнгө төлжээ. Ингэхдээ нийт 392,759 ам.доллар буюу 1.3 тэрбум төгрөг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.