Т.Мөнхсайхан: 38-40 градусын хатуулагтай архи хэрэглэсэн үедээ хүний аминд хүрч байна

Ерөнхийлөгч архидалттай тэмцэх зарлиг гаргасан талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийж байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "38-40 градусын өндөр хатуулагтай согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гаргасан зөрчил их байна. Хүн амины хэрэг нэмэгдэж, 2022 онд 88.7 хувьтай байна. Үүний цаана хатуулаг өндөртэй архи хэрэглэсэн нь аюул дагуулж байна.
Согтууруулах ундааны хэрэглээг зохистой болгох үр дүнтэй арга бол татварын бодлого байдаг. Олон улсад хатуулагтай, савлалтын эзлэхүүнтэй нь холбоотой татвар тогтоодог юм байна. Тиймээс манай улсад шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай байна. Бид согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг дэмжиж ирсэн байна. Тиймээс архи, архидалттай тэмцэх цогц бодлого явуулах ёстой" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.