НийгмийнУЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Нөхцөл байдлыг муугаар дүгнэж, цаг алдалгүй арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өмнө нь би сэтгүүлчидтэй уулзахдаа хилээ нээж, гадаадаас жуулчдаа нээлттэй авах болсон талаараа сайхан мэдээ дуулгаж байлаа. Харамсалтай нь яг арван хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 24-нд манай хойд хөрш ОХУ болон Украин улсын хооронд хурцадмал нөхцөл байдал үүссэн. Товчхондоо дэлхийн хоёрдугаар дайнаас хойш олон улсын энх тайван байдал, гэрээ хэлэлцээр, тогтсон дэг жаягт амаргүй нөхцөл байдал үүссэн. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдсан. Энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 8000 эдийн засгийн хориг арга хэмжээ авсан байна.

Монгол Улсын хувьд түдгэлзсэн байр суурьтай асуудалд хандсан. Геополитикийн том асуудал. Цаашдаа ч энэ байр сууриндаа байна гэсэн байр суурийг ҮАБ-ын зөвлөл гаргасан. Энэ нөхцөл байдал цар тахлын хоёр жилийн хугацаанд маш хүнд цохилтод орж, ачаа тээврийн эргэлт удааширсан, эдийн засаг сэхээний орон дээр хэвтсэн, дөнгөж сэргэлт мэдрэгдэж байсан олон улсын эдийн засагт тодорхойгүй байдал дахин авч ирсэн.

Шатахууны үнэ 60-70 хувиар өсөх прогноз гарч байна. Монгол Улс ч багтах төлөвтэй байна. Улаанбуудайн үнэ 45-50 хувь өссөн. Дэлхий дээр хүнсний хомдол үүсэж магадгүй нөхцөл байдал үүслээ. даамжирвал 8-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх нөхцөл байдалд орж болзошгүй байна гэдгийг тооцож гаргасан байна.

Манай улсад цар тахал намжмал байгаа боловч хоёр хөрш улс болон бүс нутгийн хэмжээнд цар тахлын томоохон давалгаа явж байна. Энэ нөхцөл байдал цаашид ямар байдлаар үргэлжлэхийг тааж хэлэхэд эрт байна. Тиймээс дөрөвдүгээр тунгаа идэвхижүүлэх нөхцөл байдалтай нүүр тулж байна.

Мөн агаарын хил, хуурай замын тээвэр 100 хувь хоёр улсаас хамааралтай манай улсад томоохон сорилт тулгарч байна. Тиймээс Засгийн газраас энэ бүхнийг дүгнээд цаг алдалгүй арга хэмжээ авч, одоо байгаа нөхцлөөс муугаар дүгнэх нөхцөл байдал байна гэж үзсэн.

Тиймээс хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Энэ хууль батлагдсанаар Засгийн газраас мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний үнэд оролцох, зохицуулалт хийх эрхзүйн орчныг бүрдүүлнэ. Мөн нөөц бүрдүүлэх, агуулах сав бэлтгэх, хөнгөлөлттэй зээл олгох, үнэт цаасаар баталгаа гаргах, гаалийн албан татварт зохицуулалт хийдэг байх, аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох нөхцөл байдал үүсч байна.

Засгийн газар мөнгөний бодлогод орж болдоггүй. Хуулиар хатуу хязгаарласан. Гэвч өнөөдрийн нөхцөл байдалд Засгийн газраас Монголбанкинд шаардлагатай валютын дэмжлэг үзүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал орж байна.Тиймээс валютыг хилээр гаргахад хянал тавих, хил хязгаараа чангатгах зайлшгүй шаардлага үүсч байна. Тиймээс хуулийн хоёр дахь том заалт бол Засгийн газар мөнгөний бодлогод Монголбанктай хамтарч хариуцлага хүлээнэ. Бусад улсын хувьд ч гэсэн иймэрхүү зохицуулалт авч байгаа юм. Тиймээс УИХ амаргүй цаг үеийг ойлгож өнөөдөр өргөн барьсан багц хуулийг баталж өгнө гэдэгт эргэлзэхгүй байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button