
Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагааны улмаас 11 сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэсэн талаар Олон Улсын Цагаачлалын Байгууллагын тайланд дурджээ.
Тус байгууллагын мэдээлснээр, дүрвэхээс өөр аргагүй болсон 7.1 сая гаруй украинчууд улсдаа үлдэж, дөрвөн сая орчим нь дүрвэгсэд, өөрөөр хэлбэл өөр улс руу гарахад хүрчээ.
Хамгийн сүүлд дээрхитэй ижил төстэй судалгаа явуулахад гуравдугаар сарын дунд үеэс эхлэн дотооддоо дүрвэгсдийн тоо 10 хувиар өссөн байна. Орон гэрээ орхин явсан гэр бүлийнхний дунд талаас илүү хувьд нь хүүхэд, өндөр настнууд багтаж байгаа аж.
Эх сурвалж: Canews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.