ЭДИЙН ЗАСАГ
Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2.5 хувь болгон бууруулжээ
Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн 2022 оны өсөлтийн төсөөллийг 5.2 хувиас бууруулж, 2.5 хувь болгосон талаар Bloomberg агентлаг мэдээлжээ.
Тухайлбал, Монгол Улсын хувьд Украины нөхцөл байдал болон БНХАУ-ын COVID-19-ийг үл тэвчих бодлогоос үүдэлтэй хилийн хязгаарлалт нь түүхий эдийн экспортод сөргөөр нөлөөлж, цаашлаад валютын ханш сулрах, инфляц эрчимжихэд нөлөөлсөөр байна. Их хэмжээний өртэй Лаос болон Монгол Улс дэлхийн санхүү, эдийн засгийн цочролд өртөмхий байхаар байна. Ялангуяа Засгийн газрын өр нь дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувьд дөхөж, инфляц 14 хувь болсон Монгол Улсад энэ цочроог шингээх чадвар маш бага байгааг онцолжээ.
Ингэхдээ тайландаа дөрвөн төрлийн бодлогын арга хэмжээ авахыг зөвлөсөн байна.
- Нэн тэргүүнд үнийн хяналт болон хавтгайрсан халамж тусламжийг халж, айл өрх болон компаниас зорилтот бүлгийг тодорхойлон дэмжих.
- Хоёрдугаарт, санхүүгийн байгууллагуудын стрессийг үнэлэх нь активын ангиллын хөнгөлөлттэй холбоотой нуугдмал эрсдэлийг ил болгоно.
- Гуравдугаарт, Төрийн зохицуулалт болон хамгаалалттай бараа, үйлчилгээний борлуулалтын бодлогыг шинэчлэх нь дэлхийн худалдааны нааштай чиг хандлагын үр ашгийг хүртэх бололцоог бүрдүүлнэ.
- Дөрөвдүгээрт, хөдөлмөрийн ур чадварыг дээшлүүлж, шинэ дижитал технологийг нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.