ДЭЛХИЙНИЙГЭМ

Их Британи: Барууны улс орнууд Оросын гадаад валютын нөөцийн 60 хувийг царцаасан

Барууны орнууд Оросын нийт 350 гаруй тэрбум ам.долларын валютын нөөцийг царцаасан талаар Их Британийн Гадаад Хэргийн сайд Лиз Трасс мэдэгдлээ. Энэ талаар “The Guardian” мэдээлжээ.

Сайдын хэлснээр, одоогийн байдлаар Оросын валютын нөөцийн 60 орчим хувийг Москва “ашиглах боломжгүй” болоод байгаа аж.

Лиз Трасс Варшавт үг хэлэх үеэрээ Барууны орнууд Оросын эдийн засагт сөргөөр нөлөөлөхийн тулд “илүү хурдан урагшлах” ёстой. Энэ мэтээр Оросын эсрэг зохицуулалттай хориг тогтоох нь Оросын эдийн засгийг ЗХУ-ын үе рүү нь буцаах боломжийг олгоно” хэмээн нэмж онцлов.

Лиз Трасс одоогоор Варшавт албан ёсны айлчлал хийж байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН

Тэр мөнгийг Украйнчуудад өгөх хэрэгтэй

Зочин
Зочин

чадах уу оросууд өөрсдөө тооцоо хийсэн юм биш үү

Холбоотой мэдээ

Back to top button