ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ: В.Путиний охидын эсрэг тусад нь хориг тогтоов

АНУ-ын Оросын эсрэг хориг үргэлжилж байна. Энэ удаад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний гэр бүлийн гишүүдийн эсрэг хориг тогтоов. Тодруулбал В.Путиний хоёр охинд хориг арга хэмжээ авав хэмээн Цагаан ордны цахим хуудсанд бичжээ. Албан ёсны мэдээллээр В.Путин насанд хүрсэн хоёр охинтой.

Катерина Владимировна Тихонова, Мария Владимировна Воронцова нар юм.

“Тихонова нь Оросын Засгийн газар болон батлан ​​хамгаалахын салбарт үйл ажиллагаа явуулдаг өндөр технологийн компанийн тэргүүн. Харин Воронцова нь генетикийн судалгааны төсөлд зориулж Кремлиэс олон тэрбум ам.доллар гаргуулж авсан төрийн санхүүжилттэй олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг ба түүнийг нь эцэг В.Путин биечлэн хянадаг хэмээн” хэмээн гэдгийг АНУ-ын Засгийн газар онцлов.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button