СПОРТ

Д.Мөнхзул өсвөрийн улсын аваргад долоо дахь удаагаа түрүүллээ

Шатрын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн Багануур дүүрэгт боллоо. Хөвгүүдийн 53, охидын 47 дахь удаагийн тэмцээний 16 хүртэлх насны ангилалд дэлхийн аварга Даваахүүгийн Мөнхзул түрүүллээ. Эл ангилалд Д.Энхсаран мөнгө, Н.Энхболор хүрэл медаль хүртлээ.

Дэлхийн аварга Д.Мөнхзул ингэснээр өсвөрийн улсын аваргад долоо дахь удаагаа түрүүлэв.

Тэрбээр дэлхийн аваргын гурван алтан медальтай, Азийн аварга. Түүний эгч Д.Хонгорзул сурагчдийн дэлхийн аварга, дүү Д.Өнөрзул нь ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай.

Нэг айлын гурван охин шатрын спортоор хичээллэн, дэлхийн аваргаас медаль авсан нь яахын аргагүй ховор тохиолдол.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button