УЛС ТӨР

"Хоёр нүүр"-тэй О.Цогтгэрэл

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд чухам өөрийн гэсэн итгэл үнэмшил, чиг шугам гэж байна уу. УИХ-ын болсон даруйдаа хоёр хуваадсан АН-ын нэгнийх нь дарга болж, нөгөөдүүлтэйгээ “Танайх хуурамч, манайх жинхэнэ” гээд нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж явсан цаг саяхан. Ерөнхийдөө түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талын хүн, “гар, хөл” нь гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Үнэн гэж дүгнэж болох үг, үйлдэл цөөнгүй гаргасан уу, гаргасан.

Гэтэл АН-ын даргын сонгуулийн өмнө О.Цогтгэрэл Х.Баттулгыг бус түүнтэй өрсөлдсөн, нэр дэвшигч Ж.Батсуурийг дэмжиж буйгаа илэрхийлсэн нь олны анхаарлыг ихээхэн татсан.

Тухайн үед О.Цогтгэрэл “Аливаа бүхэн цагтай” гэж ухаантнууд айлдсан нь бий. Ардчилсан намын уналт, сорилт шийдэгдэх цаг аль хэдийн болсон. Нам маань аль болох хурдан цэгцрэх нь зөвхөн бидний асуудал биш нийт Монголын төлөөх үйл хэрэг.

Намын даргын сунгаанд нэр дэвшигчид тодорлоо.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөгийн топ улстөрчдийн нэг. Түүнд Монголын төрд гүйцэтгэсэн гавьяа ч бий, гай ч бас бий. Нэгэнт улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүн хүртэл ажиллачихсан эрхмүүд талцал өрсөлдөөнд орох биш нэгдэл, нягтрал ойлголцлын төлөө явах ёстой гэж боддог.

Ийм учраас энэ сунгаанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ялах ёстой. Тэгж байж АН эргэн нэгдэн, сэргэн бадарна. Надад Ж.Батсуурийгаа дэмжих бодит шалтгаанууд бий.

Би ардчиллын зарчим, хүний эрх, Үндсэн хуулийн үзэл санааны дагуу аливаа ялгаварлалыг дэмждэггүй. Гэхдээ АН-д өнөөдөр яалт ч үгүй үе солигдох ёстой. Би, зөвхөн би гэсэн анхдагч ах нарын талцал өнөөдөрт хүргэсэн. Тэд өш хонзонгоо үүрцгээгээд холдох ёстой.

Ж.Батсуурьт нөхөдтэйгээ хамтарч, цугтаа зүтгэж хүрсэн амжилтын түүх бий. Түүнийг би биш бид төвтэй удирдагч гэж итгэдэг.

Намайг өмнө нь дэвшихэд миний материалыг эргэлзээгүй бариад зогсож байсанд нь хүн ёсны хувьд, найзын хувьд би "өртэй".

Миний найз миний чадаагүйг чадаасай, намаа нэгтгээсэй, Монголдоо хувь нэмрээ оруулаасай гэсэн хор шар, хүсэл мөрөөдөл надад, миний үеийнхэнд, нөхдөд маань бий. Төгс хүн гэж үгүй, олуулаа нийлж дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэж байж амжилтанд хүрнэ.

Ж.Батсуурь эрхэм найз минь, улам хүчтэй зориглоорой, чамд ухрах зай байхгүй ард чинь Ардчилал, Ардчилсан намын хувь заяа харж байна” гээд хамт авхуулсан зурагнуудынхаа хамт нийтлэж байв.

Яагаад Х.Баттулгын эсрэг хөдлөв, Ж.Батсуурийн талд зогсов гэх асуулт тухайн үед яалт ч үгүй бий болсон. Хэдхэн хоногийн өмнө чухам л Ж.Батсуурийнхаа талд, дэмжих өртэй хүн гэж өөрийгөө тодотгож явсан О.Цогтгэрэл өнөөдөр Х.Баттулгыг АН-ын даргад өргөмжлөн, хоёр нүүр гаргаж явна.

Төрийн түшээ тэр тусмаа АН-ын лидер ингэж урваж, шарван, хоёр нүүр гаргаж явах нь хэр зохистой үйлдэл вэ. Ийм туйлбаргүй байвал АН-ынхан төдийгүй иргэд түүнд итгэж, дагах уу, үнэлэх үү гэдгийг нэг сайн тунгаах цаг нэгэнт болжээ, О.Цогтгэрэл ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-07 16:00

ДАРААГИЙН СУНГААНД БАТТУЛГААС МАНДАТ АВАХ ГЭСЭН САНАА ЮУГИЙ НЬ ТААЖ ЯДСАН ЮМ.ИЙМ Л МУУСАЙН ЮМНУУД МОНГОЛЫН УЛС ТӨРД ПЭЭДЭЛЗЭЖ БИ ХЭН Ч БИШ ГЭЖ ЯВАА НЬ ЭНЭ. ХЭНД САНАЛАА ӨГСӨНӨӨ МЭДЭЖ АВ

Зочин
Зочин
2022-04-07 21:30

Женко ялсан гээд цаашаа явж болохгүй. Тэр бол туйлшр�##� болно. Олонхи дэмжсэн тул арга хэмжээнд оролцох нь маш зөв. Ухаантай хүний шинж. Эр хүн Цогтгэрэл. Монголчууд бид ялж ялагдаж сурахын том жишээ энэ шүү.

Холбоотой мэдээ

Back to top button