Нийгмийн

Ард түмний нэрийг баригчдад өгсөн сануулга

Зарим нэгний албан тушаал, эрх мэдэлд хүрэх гишгүүрийн нэг нь жагсаал, цуглаан байсаар ирсэн. “Ард түмэн” нэрийн доор хэрхэн гүйж, санасандаа хүрсэн хүнийг тоочвол урт жагсаал хөвөрнө. Гудамжны жагсаалаас ард түмний нэрийг барьсаар төрийн түшээ, томоохон албан тушаалтан болсон хүн зөндөө.

Одоо ч юм л бол “Ард түмэн үүнийг хүсэж байна. Ард түмний бодол санаа ийм байна” гээд л жагсаж, цуглан iбидний нэрийг өмнөө барьж яваа хүн олон. Яг үнэндээ ард түмэн юу бодож, хүсэж яваа нь зарим нэгэнд хамаагүй.

Хүслээ гүйцээх хүслийг нь л иргэд бодож, хүсэж байх нь тэдэнд чухал. Хэн нэгний захиалгаар Засгийн газрыг огцруулах даалгавраар хөдөлсөн нөхөр “Засгийн газрыг огцруулахыг ард түмэн хүсэж байна” гэх энүүхэнд. Үнэхээр ард түмэн тэгж хүсэж байгаа эсэх тэдэнд хамаагүй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүртэл яалаа даа. “М.Энхболд огцор” гээд жагсаж явсан цаг саяхан. “Би улс төрийн албан тушаалд очихгүй. Ард түмнийхээ төлөө дуугарч явна. М.Энхболдыг огцруулахыг ард түмэн хүсэж байна” гээд жагсаж явсан хүн өнөөдөр Ерөнхий сайд болчихсон явна.

Үнэндээ өнөөдөр жагсаал цуглаан гэдэг нэгэн төрлийн ажил, халтуур болсон. Хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн ялгадаг болсон. Өчигдөр болсон жагсаалаас Жагарыг хөөж явуулсан нь нэг зүйлийш аяндаа хэлээд өгнө. Ард түмний нэрийг баригчдад, өнөө, маргаашийн хоолоо зогоож буй заримд нь том сануулга боллоо. Үүнийг зарим нэг нь анзаарсныг, мэдэрснийг А.Отгонбаатарын жиргээнээс харж болно.

Одоо иргэд юмыг өөрөөр хардаг болсон, олны жагсаал бүрийг өөрт ашигтайгаар, эзнийхээ захиалгаар эргүүлж чадахгүй гэдгийг сануулсан үйл явдал боллоо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жагар зайлах хэрэгтэй

Зочин
Зочин

Жагар худлаа хүн байна лээ шүү

Болор
Болор

Танай site ийм худал мэдээлэл тавих хэрэггүй шүү. Хөөгдөж явсан нь хэн билээ. Бод !!!! Энэ худал мэдээллийн төлөө АТШ заргалдана шүү.

Холбоотой мэдээ

Back to top button