ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Загварын тайзнаас дайны талбар руу

Украины иргэн Лев Улесов гэх загвсар өмсөгч залуу загварын тайзнаа орхиж, фронтод зүтгэж эхэллээ. Тэрбээр Орос-Украины дайн эхлэхээс өмнө 2019 онд Миланы загварын долоо хоногт “Prada”, “Givenchy” брэндийн загварын шоунд оролцож байв.

Одоо тэрбээр бие хаа, булчин шөрмөсөө эх орондоо зориулж, фронтод хүчин зүтгэхээр шийджээ. Үнэтэй загварлаг алдартай брэндүүдийн хувцсаа цэргийн десант хувцас, винтов буугаар солив. Энэ талаар Британийн хэвлэл онцолжээ.

Улесов ярилцлага өгөхдөө, “Дайн дуустал эндээ үлдэнэ” гэж бичиг баримтад гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрөв. Загвар өмсөгчийн хэлснээр, түүний төлөвлөгөө бол Оросын Украины эсрэг эхлүүлсэн дайнд ялалт байгууулах.

“Миний төлөвлөгөө бол энэ дайнд ялах. Миний төлөвлөгөө бол дайны халуун цэгээс хүмүүсийг аврах. Мөн газар дээр нь анхны тусламж үзүүлж, цогцсуудыг фронтоос гаргах” гэж ярьсан юм.

Эх сурвалж: Life.nv.ua

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button