Танилц: Жагсаалын шаардлагыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа

Төв талбайд жагссан иргэдийн шаардлагын дагуу Засгийн газар дөрөвдүгээр сарын 8-нд ээлжит бусаар хуралдаж 15 зүйл бүхий шаардлагаас өөрийн эрх мэдлийн хүрээнд дангаар шийдвэрлэх боломжтой 11 зүйлийг хэлэлцэн шийдвэрлэснээ мэдэгдсэн.
Улмаар бямба гарагт /2022.04.09/ шаардлага тавьсан залуусын төлөөллийг оролцуулсан ажлыг хэсэг байгуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж ажиллахаар болсон.
Тус ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд С.Амарсайхан нар ажиллана. Мөн жагсаалд оролцсон иргэдийн төлөөлөл багтжээ.
Ажлын хэсэг өргөн хэрэглээний бараа, бүтээгдхүүний үнэ ханшийг тогтворжуулах, авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх дээр анхаарна. Үүнээс гадна авлигын хэргийн ялын бодлогыг чангатгах болон Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэх, хэргийг эцэслэн шийдвэрлэх, хэмнэлтийн горимд шилжих зэрэг шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллах юм.
Тус шаардлагад,
- Авлига, албан тушаалын хуулийн 22.1 дүгээр заалтыг шинэчлэх
- Үйлдвэрлэлийг дэмжих, зээлийн бодлогыг иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах
- Бизнес эрхлэгчдийг дэмжих, Хөгжлийн банкны асуудлыг шийдэх
- Олон улсын төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх
- Дарга нарын хангамжийг зогсоох
- Үнийн өсөлтөд арга хэмжээ авах
- Татварын тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг нийт 15 шаардлагууд багтаж байгаа юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наана чинь хэмнэлт гэсэн агуулга алга байна.Унаа машин,утас,данхар бүтэц орон тоо,үрэлгэн төсөв,УИХ-ын гишүүдийн шаардлагагүй хангамж зэрэг танаж хасч болох олон зүйлийг нэмж тусгах хэрэгтэй шүү.
Орлогч сайд , орлогч дарга , зөвлөх , туслахуудаа хас , туслах нэг байж болох ... Хууль өөрчилж \ сайжруулж \ болно оо , эгэл жирийн иргэдийн боломжийг хулгайлагчдаа \ \ Ж . Энхбаяр , Я . Содбаатар , л . энхамгалан , с . Бямбацогт , Г . энхтүвшин , Ч . Ундрам , Дамдинням , Х . Ганхуяг зэрэг \ одоогийн хуулиар нь л шоронд илгээхэд хүрэлцээтэй ш дээ , ядаж АЖЛААС нв ХАЛЖ , ард иргэдийн хэлэнцийг зөөлрүүл ... Том том бааж бүү шоуд , зүгээр л одоо байгаа хуулиар " шийдвэрлэчихэд " л бүр ХАНГАЛТТАЙ ...
Ерөнхий сайдаа Сумъяабазар түгжрэл бууруулах нэрийдлээр иргэдийг дарангуйлж, прүс машины татвар нэмнэ, хуучин машиныг Хог дээр хаяна гэж бас гараашийг нь нурааж дарамталж байна. Үүний оронд байшин машинтай дарга нар хотоор шоргоолж шиг сүлжилдэн, эхнэр хүүдээ зөөлгөж, эмнэлэг, дэлгүүр хэсүүлж түгжрэл үүсгэж байгааг болиулаач. Төрийн албан хаагч нар нийтийн тээврээр явах ёстой. Өөрснөө том машинаар зугаацах гэж ядарсан иргэний жижиг машинаас татвар авна гэж сүрдүүлээд байна. Бас эргүү Сумъяабазар том өрөөнд суухаа боль, ар байсан н амралтын өрөө, угаалгын өрөөгөө боль. Хотын захиргааны дор цэцэрлэг байгуулж болно.
Tsalin, tetgevree nemeecheee. MGL-d uurchlugdduggyi gants l um bna. Tsalin, tetgever shyy. Busad yumnii yne khansh khed dakhin nugarsan bna shyy.