Нийгмийн
Аймгийн харцага Д.Пүрэвдоржийн анхны түрүү

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Самбо бөхийн Залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт, ОУХМ, Монгол улсын начин Шагдарын Зоригтын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан боллоо.
256 бөх зодоглосон барилдаанд Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн харцага Дамдинсүрэнгийн Пүрэвдорж түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат аймгийн хурц арслан Мөнхцэнгэлийн Амарсанаа үзүүрлэв.

Их шөвөгт Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Н.Намнансүрэн, Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн заан О.Түмэн нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, Б.Сэр-Од, И.Мандах нар үлдэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Пүүжээ харцага хэзээнии том бөх ш дээ аймагиин арслан цол түүнд огт хэрэггүй шууд аймагиин харцагаас улсын харцага руу харайх нь тодорхой