СПОРТ
Шохэй Оно ДАШТ-д барилдахгүй

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Узбекистан улсад энэ сарын 6-13-нд болно. Тус тэмцээнд оролцох Японы шигшээ багийн бүрэлдэхүүнд олимп, дэлхийн аварга Шохэй Оно багтсангүй.
Дэлхийн дэвжээнд зодоглох Наран улсын бүрэлдэхүүнд 60 кг-д Наохиса Такато, 66 кг-д Хифүми Абэ, Жоширо Марүяма, 73 кг-д Соичи Хашимото, 81 кг-д Таканори Нагасэ, Саторо Фүживара, 90 кг-д Косүкэ Машияма, -100 кг-д Кентаро Ийда нар багтлаа. +100 кг-д хэн өрсөлдөх нь энэ сарын 29-нд болох үнэмлэхүй жингийн аварга шалгаруулах тэмцээний дараа тодорно.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.