Нийгмийн

БХЯ-ны дарга нар хот дотор жийп унахгүй

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр хуралдаж цаг үеийн асуудал, иргэдээс гаргасан шаардлага, хүсэлтийг авч хэлэлцсэн. Тус хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэн хэмнэлтийн горимоор ажиллах шийдвэр гаргаж, хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ хүрээнд Батлан хамгаалах яам, яамны харьяа агентлаг, аж ахуйн нэгж байгууллагын дарга нартай өнөөдөр өргөтгөсөн шуурхай хуралдааныг зохион байгуулж, салбарын хэмжээнд төсөв хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг чангатган, зардал хэмнэх талаар дараах үүрэг чиглэлийг өглөө.

Тухайлбал:

-Том оврын жийп автомашины хот доторх хэрэглээг зогсоох;
/Хөдөө орон нутагт нэгдсэн журмаар дуудлагын автомашиныг хэрэглэх/

- Баяр ёслолын арга хэмжээг тэмдэглэхгүй байх;
- Өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа зардлуудыг боломжит дээд хэмжээгээр хэмнэх;
- Шинээр автомашин, тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл худалдан авахгүй байх;
- Үр ашиггүй албан томилолтыг зохион байгуулахгүй байх зэргээр төсөв, зардлыг хэмнэх талаар тодорхой үүрэг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 11, 2022 20:07

Хүний машин унаж, хүний архи ууна гэсэн үг үү

ЗОЧИН
ЗОЧИН
4 сар 12, 2022 11:11

АНУ гийн тусламжаар өгсөн цэргийн зориул�##�тын жипнүүдийг аймагийн цэргийн штабынхан ангийн захирагч нар унадаг энэ жипнүүд юун 570 Ланд 200 тэрнээс илүү иддэг эдгээр машиныг зогсоох хэрэгтэй Аймагын төв жижигхэн газар унадаг дугуй хувийнхаа машинаа уна

Зочин
Зочин
4 сар 12, 2022 11:53

Монголын хууль 3 хоног харж бхйгаарай.

Холбоотой мэдээ

Back to top button