Нийгэм мэдээ
Дата: БХЯ "Оюутан цэргийн хөтөлбөр"-т зориулж 2.1 тэрбумын тендер зарлажээ

"Оюутан-цэрэг" сургалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгадаг. Тэгвэл энэ жил Батлан хамгаалах яам 2.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарласан байна.
Тодруулбал, Батлан хамгаалах яам "Оюутан цэргийн мэргэжил олгох сургалт"-д шаардагдах материал хэрэгсэлд улсын төсвийн 2.1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж, төсөвлөжээ.
Гэхдээ баримт бичигт багц 23 дугаарх ажил буюу шатахуун авахад 113 сая төгрөг зарцуулна гэдгээ мэдээлж, тендер зарласан байна. Харин үлдсэн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах талаар мэдээлэл оруулаагүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.