ДЭЛХИЙНИЙГЭМ

Франц Оросын зургаан дипломатчийг тагнуул хийсэн хэргээр буруутгав

Франц Оросын зургаан дипломатчийг тагнуул хийсэн хэргээр буруутгалаа. Энэ талаар Францын Гадаад Хэргийн Яам мэдээллээ. Тэдгээр зургаан дипломатчийг тус улсаас албадан гаргахаар болсон талаар мөн Гадаад Хэргийн Яамны цахим хуудсанд нийтэлжээ. Харин дипломатчдыг хөөх нөхцөлийн талаар тодорхой заагаагүй байна.

Барууны орнуудын дайсагнасан аливаа үйлдэлд Москва зохих хатуу хариуг өгнө хэмээн ОХУ-ын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдэв. Түүний хэлснээр, Орос улс дипломат төлөөлөгчийн газруудаа цөөрүүлсэн ч гэлээ олон улсын харилцаан дахь байр сууриа өөрчлөхгүй гэсэн юм.

Харин Францын талаас Оросын зургаан дипломатчийг “Дипломат албаны гэсэн халхавч дор ажиллаж, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харш үйлдэл хийсэн” хэмээн буруутгаж байгаа аж.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button