СПОРТ

Наадмаар урианхай сурын харваанд түрүүлсэн харваачид приус машин бэлэглэнэ

Монголын Урианхай сурын холбооны Ерөнхийлөгч Т.Түмэндэлгэрийн санаачилсан урианхай сурын хасагдах харваа 2022 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын сурын талбайд амжилттай болж өндөрлөлөө.

Харваачдын дунд хасагдах журмаар тэмцээн зохион байгуулснаар тэмцээн үргэлжлэх цаг хугацааг богиносгож харваачдын чансааг тодорхойлон өрсөлдөөнийг нэмэгдүүлж ур чадварыг дээшлүүлэх зорилгоор уг тэмцээнийг санаачилсан байна. Улмаар Монголын Урианхай сурын холбооны Ерөнхийлөгч Т.Түмэндэлгэр "2022 оны Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваанд түрүүлсэн харваачийг приус машинаар урамшуулна" хэмээсэн байна.

УРИАНХАЙ СУРЫН ХАСАГДАХ СИСТЕМЭЭР ЯВАГДАХ ХАРВАА ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ЯВАГДЖЭЭ

1-р шат буюу БОСГО ХАРВАА: 

Харваач тус бүр 20 суранд 9 сум харваж 4 буюу түүнээс дээш оносон харваачид дараагийн шат ДУНД ХАРВААНД харвах эрхтэй болно. 

Босго харвахдаа 3 буюу түүнээс бага онож хасагдсан харваачид нэмж 6 сум харваж нийлбэр 15 сумнаас оноогоор нь эрэмблэн харваж

1-р байр Ховд аймгийн Булган сумын Уугуул Петровист багийн харваач СДМ Л.Отгоншар

2-р байр Залуу харваач М.Төрмөнх

3-р байр Баян-Өлгий Аймгийн Булган сумын Уугуул Залуу харваач Б.Нацагаа нар БОСГО Харвааны эхний гурван байрыг эзлэжээ.

ДУНД ХАРВАА: 

Дунд харваанд харваачид 20 суранд 9 сум нэмж харван нийлбэр 18 сумнаас 9 буюу түүнээс дээш оносон харваачид  дараагийн шат ТҮРҮҮ ХАРВААНД  харвах эрхтэй болно.

Дунд харваандаа 8 буюу түүнээс бага оносон харваачидад 3 сум нэмж харван нийлбэр 21 сумнаас оноогоор нь эрэмблэн харваж

1-р байр Ховд аймгийн Булган сумын Уугуул Мондэ багийн харваач Л.Баттулга

2-р байр Дархан Хотын харваач Ганбаатар

3-р байр БаянӨлгий буянт сумын уугуул Дархан уул аймгийн Шарын гол сумын харваач Ө.Баянбаатар нар ДУНД Харвааны эхний гурван байрыг эзлэжээ.

ТҮРҮҮ ХАРВАА:

Түрүү харваанд шалгарсан харваачид 10 суранд 12 cум нэмж харван нийлбэр 30 сумны оноогоор нь эрэмблэн харваж:

Тэргүүн байр: Баян-Өлгий аймгийн Буянт сумын Уугуул Тагнуулын ерөнхий газар Эрч спорт хороо, Өндөр Алтайн Буян компанийн харваач Урианхай сурын Улсын Мэргэн Т.Очироо /26 оноо/ Алтан медаль, Өргөмжлөл, 1.000.000 тэргүүн байрын шагналыг Монголын Урианхай Сурын Холбооны Ерөнхийлөгч Т.Түмэндэлгэр ивээн тэтгэв.

Дэд байр: Сэлэнгэ аймгийн залуу харваач Ч.Баттогтох /24 оноо/

Гуравдугаар байр: Архангай аймаг, Алдар Спорт хороо Алдар Жем багийн харваач Спортын мастер Б.Баасанбат /24 оноо/

Дөрөвдүгээр байр: БӨА-н Өлгий сумын Уугуул Зэлмэ клубын харваач Спортын мастер Т.Батхүрэл /24 оноо/ Хүрэл медаль

Тавдугаар байр: Төв аймаг, Цэц багийн харваач Ж.Насанбат /23 оноо/ нар шалгарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button