НИЙГЭМ

Сошиал тренд| О.Нандинцэцэг: Залуучууд 40-50 насныхныг жагсаалаас хөөгөөд байсныг ойлгоогүй

Сүхбаатарын талбайд дөрвөн өдрийн турш үргэлжилсэн жагсаал өнөөгийн нийгмийн байдлыг толинд тусгах мэт харуулав. Үнийн өсөлт иргэдийн амьдралд ихээхэн дарамт болж байгаагийн эсрэг нэгдсэн жагсаалын агуулга өдрөөс өдөрт томорсоор Ерөнхий сайд гарч ирж уучлалт гуйх хэмжээнд хүрсэн билээ.

Уг жагсаалын үеэр үзэл бодлоо илэрхийлж, олны анхааралд өртсөн залуучууд цөөнгүй. Бид тэдний нэг болох “Itoim.mn” сайтад ярилцлага өгсөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дөрөвдүгрээр дамжааны оюутан О.Нандинцэцэгийг “Сошиал тренд” буландаа урилаа.


-БИД ЖАГСАХААС ӨӨР АРГАГҮЙ НӨХЦӨЛД ОРСОН БАЙСАН-

-Жагсаалд хэдэн өдөр оролцсон бэ?

-Жагсахаар хоёр өдөр дараалж очсон. Эхний өдрөө өглөөний 10.00 цагт очиход хүн багатай байсан л даа. Тэгээд Сүхбаатарын талбай дээр ирсэн хүмүүстэйгээ нэгдэн ярилцаад, тойрч алхаад, залуусыг уриалахаар шийдсэн. Удалгүй хүмүүс нэмэгдсэн. Хоёр дахь өдөр нь 17.00 цагийн үед найзтайгаа хамт жагсаалд дахин очсон.

-Таныг жагсаалд нэгдэхээр очиход Сүхбаатарын талбай дээрх нөхцөл байдал ямар байв?

-Сүхбаатарын талбай чанга яригч, микрофонтой болчихсон байсан. Хүмүүс нэг нэгээрээ гарч ирээд сэтгэгдлээ хэлээд л. Биднийг очиход нэг эгч ярьж байсан юм. “Зөрчлийн тухай хуулиа өөрчилмөөр байна. Хуулиудаа ер нь өөрчилмөөр байна” гээд.  Хуулиа сайн мэдэхгүй байж өөрчилмөөр байна гээд өөр буруу зүйлд уриалаад түүнийг нь залуус дэмжээд. Тиймэрхүү зүйл их ажиглагдаад эхлэхээр яг органик жагсаал биш юм шиг санагдсан л даа. Ямар нэг хүмүүс зохион байгуулаад, нөлөөлөөд байгаа ч юм шиг.

Нөгөө талаас зарим залуус ярьж буй зүйлийнхээ үнэн, худлыг нягтлаагүй хэр нь ээ олны дунд чангаар яриад л. Хууль өөрчилнө гэдэг тийм хялбар ажил биш шүү дээ.

Дараагийн яримаар байгаа зүйл маань Ерөнхий сайдын хийсэн мэдэгдэл. Учир нь, мөнгөний бодлогыг Монгол банк хэрэгжүүлдэг. Тэр бодлогод Засгийн газар оролцоно гэдэг нь популист буюу улс төржсөн яриа, шийдвэр шиг санагдсан.

Шийдвэр гаргаснаас 1-2 сарын дотор тодорхой үр дүнгүүд гарч, Засгийн газар сайн ажиллаж байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ эдийн засгийн хямрал илүү урт хугацаанд үргэлжилж, бүр олныг хамарсан хямрал болох эрсдэл байгаа юм шиг санагдсан учраас ярилцлага өгсөн.

-Таны өгсөн ярилцлага цахим орчинд ихээхэн хандалт, дэмжлэг авсан. Үүний зэрэгцээ үгүйсгэж байгаа хэсэг ч бас байсан шүү?

-Миний “iToim.mn”-д өгсөн ярилцлагаас  зарим хүмүүс буруу ойлголт авсан юм шиг санагдсан. Жагсах нь буруу гэж би ерөөсөө хэлээгүй. Жагсах нь маш зөв шийдэл байсан. Яагаад гэвэл, нийгэм эдийн засгийн ийм гүн хямралд орчихсон байгаа үед жагсаал жам ёсны буюу бид жагсахаас өөр аргагүй нөхцөлд хүрчихсэн байсан.

Ийм органик, дандаа залуучууд, хэн нэг хүний зориудын зохион байгуулалтгүйгээр, өөрсдийн санаачилгаар, ийм өргөн хүрээнд нэгдэж байна гэдэг нь өөрөө том шаардлага болж чадсан.

-ГАДААДЫН ИРГЭН БОЛБОЛ ХӨДӨЛМӨРӨӨ ТЭР УЛСЫН ТӨЛӨӨ Л ЗОРИУЛНА-

-Жагсагчдын шаардлагыг хүлээж аваад Засгийн газар хариу мэдэгдэл хийсэн шүү дээ. Араас нь УИХ-ын дарга ч тодорхой шийдвэрүүд гаргасан. Эдгээрийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Жагсаалд оролцогчдоос тавьж буй шаардлага  тодорхой байсан. Үнийн өсөлт хэрээс хэтэрлээ, иргэдийн амьдралын чанар муудлаа, цалин хүрэлцэхгүй байна гэдэг ч юм уу. Гэтэл энэ асуудлаар Засгийн газар хуралдахдаа мэргэжлийн эдийн засагчдыг, салбар салбарын  мэргэжилтнүүдийг түлхүү татан оролцуулсан бол арай илүү бодлогын түвшинд, нийтийн эрх ашигт нийцсэн, амьдралтай шийдвэрүүд гаргах байсан байх. Энэ нь ард иргэдэд илүү өгөөжтэй шүү дээ.

Яг эдийн засагт эргэлдэж байгаа бараа бүтээгдэхүүний үнийг төрөөс шууд тогтоож өгнө гэдэг учир дутагдалтай. Жишээлбэл, "Талх, гурилын үнэ үүнээс хэтэрч болохгүй", эсвэл "Тогтоосон үнээс хэтрэх зайлшгүй хүчин зүйлс нөлөөлбөл төр татаасыг нь төлнө" ч гэдэг юм уу.

Ийм байдлаар шийдвэл төсвийн мөнгийг хэр удаан барьж дийлэх вэ гэдэг асуудал үүсэх юм шиг санагдсан.  Урт хугацаандаа хэрэгжээд явбал үр өгөөжөө өгөх л байх. Түүнээс биш чөлөөт эдийн засагтай байж зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнийг төрөөс, албаар хашна гэдэг урт хугацаандаа боломжгүй. Ихдээ л 3-4 сар үргэлжлээд, одоогийнх шиг энэ нөхцөл байдал руугаа эргээд шилжих байх.

Би гэхдээ дангаараа бодлого хэрэгжүүлэх түвшний хүн биш шүү дээ. Хангалттай юм сайн мэдэхгүй. Уншиж судлах зүйлс ч их байгаа.

-Жагсаалд оролцож буй залуустай ярилцаж байхад, гадаадын орон руу явж амьдрах тал дээр харилцан адилгүй байр суурьтай байгаа нь анзаарагдсан л даа. Таны хувьд хэр зөв сонголт гэж хардаг вэ?

-Гадагшаа явж, тэндхийн иргэншлийг аваад, тухайн улсынхаа иргэн болон насан туршдаа амьдарна гэвэл өөр асуудал. Учир нь тэр хүн иргэн болсон улсынхаа капитал нь болно. Хөдөлмөрөө тэр улсдаа л зориулна шүү дээ. Харин яваад, орчин нөхцөлөө сольж, ажиллаж, амьдарч байгаад эргээд ирэх нь өөр асуудал. Буцаад ирэх нь надад зөв санагддаг. Би ч гэсэн гадагшаа явж үзнэ.

Жагсаалын хоёр дахь өдөр очихдоо хурдан сургуулиа төгсөөд, шууд гадагшаа яваад, хурдан сураад ирмээр санагдсан. Жишээлбэл, би Европт нийгэм, нийгмийн сэтгэлгээ нь ямар байдаг, хүмүүсийнх нь улс төрийн мэдлэг ямар байдаг зэргийг мэдэрмээр санагдсан. Тийм нийгэмд бид орж үзэж, амьдарч байж, тэндээс суралцаж байж, эргээд Монголдоо ирээд  асуудалд арай өөр түвшинд хандаж сурах байх.

Тиймээс гадагшаа явах нь буруу, битгий яв. Зөвхөн эндээ амьдар гэж хэлж болохгүй. Хувь хүний өөрийнх нь л сонголт. Миний хувьд гадагшаа явж амьдарч, сурч үзнэ.  Гэсэн ч Монголдоо заавал буцаж ирээд, хэчнээн хэцүү байсан ч гэсэн ажиллаж амьдраад, гадаадаас сурч ирсэн зүйлийнхээ үр өгөөжийг гаргана гэж боддог.

-ААВ, ЭЭЖ НАРЫНХАА ҮЕД ХЭТ ИХ БУРУУ ӨГЧ БОЛОМГҮЙ-

-Энэ жагсаалыг залуучуудын нийгмийн оролцооны томоохон нэг хэлбэр гэж харж буй. Нийгмийн оролцоо гэж таны бодлоор юу вэ?

-Миний бодлоор нийгмийн оролцооны хамгийн том хэлбэр бол сайн боловсон хүчин болж бэлтгэгдэх. Энэ нь урт хугацаандаа нийгэмдээ өгч чадах том хүч болно гэж харж байгаа.

Учир нь жагсаалд оролцсон зарим залуусаас анзаарахад төрийн эрх мэдлийн хуваарилалт, эдийн засгийн талаар, ер Засгийн газар яг ямар үүрэгтэй, түүнээс юу шаардаж болох, УИХ ямар үүрэгтэй, түүнээс юу нэхэх боломжтойгоо ойлгоогүй байдал ажиглагдсан л даа.

Иймэрхүү наад захын түвшний мэдлэгээ тэлэхгүй бол залуучууд хэчнээн нэгдээд ч аль нэг улс төрийн, ашиг сонирхлын бүлгийн нөлөөнд автах эрсдэлтэй гэж боддог.

-Өнгөрөгч өдрүүдээс ажиглахад, залууст яг юу хамгийн хэрэгтэй байгаа юм шиг санагдсан бэ?

-Залуучуудаа сайн дэмжиж, сонсож, зоригжуулах хэрэгтэй байгаа.

Хэрвээ нийгмийн зүгээс залуусыг "Чи буруу яриад байна. Чи хэн нэгний захиалгаар ажиллаж байгаа хүн байна" гэдэг ч юм уу, сөргөөр хандаж, зоригийг нь мохоовол бид үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээс эмээж эхэлнэ.

-Жагсаалаас өөрийн ажиглалтаар буруу санагдсан зүйлсээсээ хуваалцаач?

-Жагсаалд очиход нэг ахыг микрофон аваад хэлсэн зүйл их сонин санагдсан. “Энд 40-50 насныхан байвал одоо зайлцгаа” гээд. Түүнийг нь зарим залуучууд дэмжээд алгаа ташаад байсан. Би маш их гайхсан. Юу илэрхийлэх гээд байгааг нь ойлгоогүй.

Яагаад гэхээр бид "Залуучууд" гэж ярьж болно. Гэхдээ бид нийгэмд ийм байдлаар буруу дуугарч болохгүй. Энэ нь тодорхой хэмжээнд нийгэмд хагарал үүсгэж буй нэг хэлбэр шүү дээ. Хоёрдугаарт, бид аав ээжийнхээ үед хэт их буруу өгч боломгүй. Үүнийг залуусын нэг дутагдал гэж боддог.

-Төгсгөлд нь асуухад, таныхаар залуусын жагсаал үр дүнд хүрч чадсан уу?

-Манай жагсаалын гол утга учир, үр өгөөж энд бий. Юу гэвэл, хүмүүс  дуугарахгүй л байвал улстөрчид ажлаа хийж байгаа болоод л, бүх юм болж байгаа мэтээр ойлгоод л явах байсан.

Харин одоо улстөрчид, бодлого тодорхойлогчид нь иргэд яагаад олноор жагсах болов, гол асуудал нь юу байв гэдэгт төвлөрч, яг нийгмийн бодит амьдралтай уялдсан, хүн төвтэй, иргэнд ээлтэй шийдвэр гаргах, хэрэгжүүлэх хэрэгтэй. Тийм хүлээлт ч байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Д.МӨНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 13, 2022 08:15

Хөөрхөн охин байна

Зочин
Зочин
4 сар 13, 2022 08:16

одоо улстөрчид, бодлого тодорхойлогчид нь иргэд яагаад олноор жагсах болов, гол асууд�##� нь юу байв гэдэгт төвлөрч, яг нийгмийн бодит амьдр�##�тай уялдсан, хүн төвтэй, иргэнд ээлтэй шийдвэр гаргах, хэрэгжүүлэх хэрэгтэй. Тийм хүлээлт ч байгаа.

мооцо
мооцо
4 сар 13, 2022 08:24

ваав ямар хөөрхөн юм бэ, энэ охиныг олод ингээд яриулцан байх гэж

Зочин
Зочин
4 сар 13, 2022 09:27

Үнэхээр уха�##�аг юм аа. Одоогийн з�##�ууст ийм л оюун санааны тэргүүлэгч хэрэгтэй.

Иргэн
Иргэн
4 сар 13, 2022 11:25

Жагса�##� цуглааныг УТАГҮЙ БОЛГОЁ ГЭВЭЛ ЯМАРЧ ЗОХИН БАЙГУУЛАЛТГҮЙ ,СУДАЛГААГҮЙ , БОЛОВСРОЛ НИМГЭН НӨХДҮҮДЭЭР ҮГ ХЭЛҮҮЛЭХ!!! ТИЙМЭЭС ЗАЛУУС ХЭРСҮҮ БАЙЖ ҮР ДҮНД ХҮРЭХ, ТЭГЭХГҮЙ БОЛ ТА БҮХЭНД АХИН БОЛОМЖ ОЛДОХГҮЙ!!!

Зочин
Зочин
4 сар 13, 2022 22:49

Mash uxaantai mundag bn shvv amjilt

Өвгөн
Өвгөн
4 сар 14, 2022 03:34

Маш өргөн мэдлэгтэй уха�##�аг охин бна. Иим з�##�уус цөөхөн бгаа нь их харамса.лтай. Одооны УИХ д ч ингээд схан цэгцтэй.мэдлэгтэй ярьдаг гишүүд ч бс ховор шү. Ирээдүйд энэ булингартсан төрөө цэвэрлэхиин төлөө өөриин бүхии л чадлаа зориулаарай гж ерөөе.

Зочин
Зочин
4 сар 14, 2022 07:32

Iim zaluus olon baigaasai. Uxaantai xoorxon oxin bn. Amjilt xusie. Ex oron, ard tumniixee tuluu ix yum xiigerei.

Зочин
Зочин
4 сар 14, 2022 08:34

Uursdiigee yu geed bodson xymyys jagssan yum bol. 40-50 nastai xymyys ch bas zaluu baisan xymyys shuu. Ingeed nasaar ni gaduurxval ta nar bol xereggui xymyys. Xyniig gaduurxana gedeg bol ta nar ulsaa ch zarj baij magadgui xymyys baina shuu. Ene xymyyst buruu ugch baigaa bol buruu. Buruutai gej baigaa bol tsuun l xyn baigaa baix. Ta nariin eserguitseed baigaa uniin usultud nuluulsun gadaad bolon dotood Xuchin zuil mash olon baigaa. Gadaad Xuchin zuild ni mungunii bodlogo baridag xymyys nuluulj udirdaj chadaxgui. Neg Xuchin zuil gexed xileer export xiideg uul uurhain buteegdxyyn bagassan baigaa iimees Mongold orj irex valute ursgal bagassan, ene onii exnii 3 sar valute nuuts ni ix bagassan. Xil xaasan ni urd garsan covidoos bolood l xilee xaasan.

Зочин
Зочин
4 сар 14, 2022 14:20

Саяын жагса�##� гээч ёстой худлаа жагса�##� шүү

baatar
baatar
4 сар 16, 2022 00:54

заа шаана биз өөрөө олигтой юм яриад нөлөөлөл үзүүлсэнч биш

Зочин
Зочин
4 сар 16, 2022 22:41

Zow bodoltoi ohin bna ulam sain unshij bolowsorch uls ornoo ooroor awch ywaarai amjilt

Холбоотой мэдээ

Back to top button