ДЭЛХИЙНИЙГЭМ

Эммануэль Макрон: Ле Пен Францыг ЕХ-ноос гаргахаар нууцаар оролдсон

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мягмар гараг /2022.04.12/-т хэт барууны үзэлтэй “Үндэсний Фронт” Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Марин Ле Пенийг буруутгалаа. Түүнийг улс орноо Европын Холбооноос гаргахыг нууцаар хөөцөлдөж эхэлсэн гэж буруутган зэмлэлээ.

“Марин Ле Пен Францыг Европын Холбооноос гаргахаар хөөцөлдөж байна. Энэ бол тун аюултай зүйл” хэмээн Макрон Мюлузе хотноо сонгуулийн кампанит ажлын үеэр мэдэгдлээ.

Францын Ерөнхийлөгч Европын Холбоонд тодорхой татвар төлөхийг зогсоох, мөн Парисын тус холбоотой тогтоосон зарим харилцааг өөрчлөхийг дэмжиж байна гэсэн үг хэмээн Ле Пенийг буруутгасан байна.

Макрон хэлэхдээ, “Би Европт итгэдэг. Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид үүнийг өөрчилсөн. Ялангуяа, Европын Холбоо ард иргэдийнхээ амьдралыг сайнаар өөрчилсөн” хэмээв. Тиймээс Европын Холбооноос гарах нь утгагүй зүйл гэж онцоллоо.

Дөрөвдүгээр сарын 10-нд Францад Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат болсон. Харин дөрөвдүгээр сарын 24-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны сонгууль болно.

Эх сурвалж: Interfax

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button