
Өмнөд Африкт болсон үерийн гамшигт нэрвэгдэгсдийн тоо 259-д хүрсэн талаар “The Guardian” мэдээлэв. Үүнээс нэг өдрийн өмнө амиа алдагсдын тоог 45 хүн хэмээн мэдэгдэж байсан.
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса гамшигт нэрвэгдэгсдэд туслахаа амласан байна. Ерөнхийлөгч мөн Квазулу-Натал тосгонд байгаа хохирогчдын ар гэрт зочилжээ.

Үерийн аюул Квазулу-Натал тосгонд болсон ба хөрсний гулгалт болсноор ийнхүү 259 хүн амиа алдсан аж.
Хур тунадас буурах төлөвтэй байсан хэмээн цаг уурчдын таамаглаж байсан. Гэсэн ч, хур тунадасын хэмжээ буураагүй байна. Дурбан хотод мөн байгалийн гамшиг болж, хүн ам болон хотын дэд бүтцэд хохирол учирчээ.
Гамшгийн улмаас галт тэрэгний хөдөлгөөнийг ч зогсоосон байна. Дурбан хотод метроны буудал, хурдны замууд үерт автаж, олон байшин, гүүр нурсан байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.