Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг цагдаагийн хамгаалалтад авчээ

Өчигдөр /2022.04.14/ Засгийн газар хуралдаж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцлах шийдвэр гарсан. "Кью Эс Си" ХХК “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг концессын гэрээгээр эзэмшдэг. Ингэхдээ зөвхөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлж, менежментийг нь хариуцахаас гадна төмөр зам, авто замын тэргүүтэй төслүүдийг хариуцан ажилласан байдаг.
Тэгвэл, өнөөдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрт Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан баг очиж, ажиллахаар болжээ. Үүнтэй холбогдуулж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг цагдаагийн хамгаалалтад авсан ба орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж бэлдсэн байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрт концессын гэрээ хэрэгжүүлэгчийг Засгийн газраас “Металлургийн цогцолбор барих төслөө найман жилийн хугацаанд дорвитой ахиулаагүй” гэж мэдэгдсэн.
Харин концессын гэрээ хэрэгжүүлэгч тал “Металлургийн цогцолбор байгуулах зорилтынхоо хүрээнд 20-30 төсөл зэрэг хэрэгжүүлсэн. Гангийн үйлдвэр барих асуудал удааширсан гол шалтгаан нь эрчим хүчний асуудлыг хэрхэн шийдэх тал дээр төрөөс тодорхойгүй өгөхгүй удаасан явдал” гэсэн агуулгаар тайлбар өгч буй.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
бичиг цаас тамга нь байхад олон зохиол үйлдвэрлэнэ дээ. үйлдвэрийн ХХБд төлөх өрийн яахуу гээд нийтлэл хүртэл бичүүлээд эхэлчихсэн байна лээ шүү
Huraaj aw huraaj aw nettcniihen temtiin huderiin wagonoor uragshaa zeegeeed baigaa ym ene sahal erdenebileg gedeg huniig mongoliin ter diilehuu ugui yu shuuh ene hunii buruug il gargahuu ugui yu ugui bol ehleed shuuhiig tcewerleh tsuglaan hiih ymuu solongos shig shudraga shuuhjidiig tawij baij araas n busdiin hiisen deer ymuu da
Аль сарын өмнөөс хэрэгтэй зүйлсээ үйлдвэрийн хашаанаас зөөгөөд дууссан гэсэн