ЭДИЙН ЗАСАГ

Хуримтлуулах хэзээ ч ийм хялбар байсангүй...

Худалдаа, хөгжлийн банк иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Хуримтлалтай Монгол” аяныг 2020 онд эхлүүлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Тус аяныхаа хүрээнд нийтдээ 200 гаруй харилцагчдынхаа хуримтлуулах дадлыг нь урамшуулаад байна.

Тэгвэл Худалдаа, хөгжлийн банк “Хуримтлалтай Монгол” аяныхаа хүрээнд иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр хуримтлалаа нэмэгдүүлэх боломжтой ХЯЛБАР ХУРИМТЛАЛЫН үйлчилгээг танилцуулж байна. Уг үйлчилгээ нь харилцагч данснаасаа зарлага гаргах болон орлого нэмэх бүрдээ тодорхой хэмжээний үнийн дүнг автоматаар,  хадгаламж руугаа шимтгэлгүй шилжүүлэх хялбар үйлчилгээ юм.

Жишээ нь: Та тогтмол хуримтлалыг сонгоход таны орлогын данснаас хадгаламжийн данс руу тань тогтмол тодорхой дүн , таны сонгосон өдөр автоматаар шилжинэ. Өөрөөр хэлбэл орлогоосоо 30,000 төгрөг хадгалах уу, орлогынхоо 10 хувийг хадгалах уу гэдэг нь таны сонголт. Өдөр бүр өөрт санхүүгийн дарамтгүйгээр 5,000 төгрөг хадгалахад сард 150,000  төгрөгийн хадгаламжтай болохоос гадна Хуримтлалтай Монгол аянд оролцож 1 өрөө байрны эзэн болох боломжтой

Хэрэв та хуримтлалгүй бол яг одоо TDB Online үйлчилгээ ашиглан онлайнаар хадгаламжийн данс нээж, Хялбар хуримтлал үйлчилгээнд бүртгүүлээрэй. Харин хуримтлалтай бол Хялбар хуримтлал үйлчилгээнд нэмж бүртгүүлэхээ битгий мартаарай. Танд ямар ч санхүүгийн дарамтгүйгээр хуримтлал тань өсөх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button