ДЭЛХИЙНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

БУРИАД: Монгол Улс Оросын хувьд ам.доллар, юанийн урсгал орж ирдэг суваг болж хувирлаа

Хөрш зэргэлдээх Монгол Улс Буриадад ховорхон “бэлэн мөнгө” авчирч эхэллээ.

ОХУ-ын Төв банк валютын алдагдлыг бууруулахын тулд оросуудад доллар, евро худалдахыг банкуудад хориглосон. Үүнтэй яг зэрэгцээд Буриад улсад зарим иргэдийн бэлэн мөнгөний хэрэгцээ буураагүй байна. Тэр дундаа, цагаачид, жуулчдад. Юутай ч өмнө нь, хилийн чанадад аялагч жуулчдын хэрэглэж байсан банкны картууд Украины дайнаас болоод Оросын эсрэг тогтоосон Барууны хориг арга хэмжээний дараа “хог” болов. Тиймээс бэлэн валют худалдах, худалдан авах “саарал зах”-д өнөөдөр юу болж байна вэ? Энэ талаар Буриадын мэдээллийн “Номер один” вэб хуудсанд нийтлэгдсэн сонирхолтой нийтлэлд өгүүлжээ.

---МОНГОЛ УЛС АМ.ДОЛЛАР НИЙЛҮҮЛЭХ СУВАГ БОЛЖ БАЙНА---

Буриадад төдийгүй улс даяар өвөрмөц нөхцөл байдал үүсчихлээ: рублийн ханш навс уналаа, ам.долларыг ч албан ёсоор худалдаж авах боломжгүй болчихлоо. Гэвч, яалт ч үгүй эрэлт хэрэгцээ байгаа юм. Эрэлт хэрэгцээ байгаа цагт нийлүүлэлт байна л гэсэн үг. Буриад улсын нийслэл Улаан-Үүд хотын хувьд хөрш зэргэлдээ орших Монгол Улс ам.долларыг бэлнээр нь авдаг томоохон сувгуудынх нь нэг болов.

  • Гуравдугаар сард монголчууд Буриадад бөөн бөөнөөрөө ирцгээж, ашигтайгаар ам.доллароо зарж, оронд нь эм тарианаас өгсүүлээд үнэт эдлэл зэргийг бөөнийх нь үнээр худалдаж авцгаав. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн ч гэлээ рубльтэй харьцах монгол төгрөгийн ханш тийм ч их өсөөгүй гэж Улаан-Үд хотын төв захын худалдаачид хуучлав.

Нэг зүйлийг сануулахад, коронавирусийн “Омикрон” хувилбарт халдварын тархалт багассанаар Алтанбулаг боомтоор дамжин ОХУ руу ирэх монгол жуулчдын цуваа гуравдугаар сарын эхээр идэвхтэй өрнөж эхлэв. Тэдний энэ байдал яг л 2014 оны рублийн ханш унасан хямралын үеийг санагдуулж, монголчууд өөрсдөд нь ашигтай байгаа ханшийн уналтыг далимдуулан Буриадаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах боллоо. Гуравдугаар сард жуулчдын урсгал тийм ч их биш байдаг нь үнэн.

  • Хилийн албаны эх сурвалжийн мэдээлснээр “Одоогоор Хиагт-Алтанбулаг олон улсын автозамын боомтоор зөвхөн эмчлүүлэх болон бусад ангиллаар зорчиж буй Монгол Улсын иргэдийг ОХУ-д нэвтрүүлээд байгаа аж.

Харин дөрөвдүгээр сараас хойш Буриадад ирэх монгол жуулчдын тоо эрс нэмэгдэх нь тодорхой. Яагаад гэвэл, ОХУ-ын албаныхан Монгол Улстай хилээр нэвтрэхэд тавьсан “КОВИД-19”-ийн бүх хязгаарлалтуудаа цуцалж, гуравдугаар сарын 30-наас эхлэн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг сэргээсэн.

---БУРИАДАД ИЛҮҮ ОЛОН МОНГОЛ ЖУУЛЧИД ИРНЭ---

“Номер один” агентлагийн мэдээлснээр, Буриадад өдөрт том оврын гурван ч автобус гаргах боломжийн талаар ярьж эхэлсэн байна. Монголын талаас ч мөн тооны албан ёсны автобус гаргах боломжтой байгаа аж. Энэ нь тус улсад зайлшгүй шаардлагатай гадаад валютын урсгалыг улам нэмэгдүүлэх юм. Нөгөө талаар Монгол Улсад ч рубль дахин чөлөөтэй хөрвөх валют болох боломжтой.

Тэгээд ч монголчууд коронавируст цар тахлын өмнө Буриад улс руу бараагаа голчлон рублиэр худалдан авахаар ирдэг байсан. Харин оросын урсгалын хувьд өнгөрсөн гуравдугаар сард 1.5 дахин унасан рублийн монгол төгрөгтэй харьцах ханш суларсан нь аялал жуулчлалд саад болно. Өнөөдөр оросын нэг рубль 27-32 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Энэ хугацаанд Буриадыг чиглэсэн Монголын гол урсгалыг агаарын тээврийн “Хүннү Эйр” компанийн Улаан-Үүд-Уланбаатар чиглэлийн байнгын нислэг хангаж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд, Буриадын нийслэл Улаан-Үүдийн далд зах зээл дэх долларын ханш “монгол” долларын ачаар Москвагийн худалдан авагчдын сонирхлыг татах болов. Яах аргагүй, Оросын нийслэл Москвад мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид олноороо цагаачлан ирснээр Америкийн мөнгөн тэмдэгтийн эрэлт ихэсч, албан ёсны ханштай зөрчилдөх нь улам бүр нэмэгджээ. Үүний үр дүнд валютын зах зээлийн нэг хэсэг нь Москвагийн худалдан авагчид руу чиглэв.

Монголд ч гэсэн тэнд ирсэн Оросын жуулчид их хэмжээний рублийг ам.доллар бас монгол төгрөгөөр сольж амжив. Хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 22-ны хооронд Монголд 92 сая ам.доллароор Оросын рублийг худалдаж авсан талаар Монголын хэвлэлүүд мэдээлэв. Сүүлийн гурван жилийн хугацаанд Монголд энэ тоо ердөө 30 сая ам.доллар байсныг бодоход энэ удаагийн 92 сая ам.доллар гэдэг бол яах аргагүй дээд амжилт. Үүнтэй зэрэгцээд рублийн ханш суларч, ам.долларын ханш “үхнэ” гэсэн цуурхал /уг нь ийм цуу яриа дэлхийн хэмжээнд байнга л гарч байдаг/-ын цаана Монгол Улс юанийн хомстолд орж эхлэв.

Иймээс, Монголын банкууд бусад мөнгөн тэмдэгтийн нэгэн адил юанийн худалдан авалтад хязгаарлалт тавив. Ингээд эцэстээ Монгол Улс Буриад улсын хувьд, Оросын эдийн засгийн дэлхийд гарах гарц, ам.долларын болон юанийн урсгал орж ирдэг сувгийн нэг болж хувирав. Мөн ирээдүйд Оросын эсрэг тогтоогоод буй хоригийн улмаас алдсан Барууныхны бараа бүтээгдэхүүн, техник технологид Орос улс Монголыг зуучлагчийн үүргээр ашиглах боломж нээгдэж байна.

---СААРАЛ САЛБАР---

Буриадын валютын зах зээл өөрөө улам бүр бүрхэг болж байгаа юм. “Номер один” агентлагийн мэдээлснээр, гүйлгээний хэмжээ нэмэгдэж, нэг ам.долларыг 30 рубльтэй тэнцэж байх үед цалин, тэтгэвэр бүрээсээ хуримтлал үүсгэж байсан арвич хямгач, алсын хараатай иргэд зах зээлд түлхүү нэвтэрч эхэллээ. Одоо хүнд хэцүү цаг тулаад ирэх үеэр хүмүүс ухаан орж, бага багаар хуримтлал үүсгэж сурч байна. Улаан-Үүд хотын валютын зах дээр “цагаан” доллар гарч ирсэн нь тохиолдлын хэрэг биш гэдгийг худалдаачид онцлох болов. Тэрхүү “цагаан” доллар гэгч нь 2013 оноос өмнө хэвлэгдсэн Америкийн мөнгөн тэмдэгт ба тэдгээрийг илүү найдвартай хамгаалалттай гэх “цэнхэр” доллараар сольсон.

Dollars flowing through the tunnel with binary code texture. Online business and banking concept.

Захиргааны зөрчлийн тухай хуулийн 15.25-д зааснаар валют худалдах, худалдан авах ажиллагаанд оролцогчдод шийтгэл ногдуулна гэж заасан байдаг. Энэ нь албан бусаар хийгдсэн гадаад валютын гүйлгээний хэмжээг 75-100 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно гэж заасан.

Гэвч, зах зээлд оролцогчид өөдрөг хэвээр байгаа юм. Эцсийн эцэст тэдний үйлчлүүлэгчид нь ихэвчлэн төрийн байгууллагуудын төлөөлөгчид байдаг ба тэд хадгаламжаа төрөлжүүлэх сонирхолтой байдаг. Нэмж дурдахад, асар их эрэлт хэрэгцээ болон түүнээс дутахааргүй нийлүүлэлтийн хооронд саад тотгор учрах нь техникийн хувьд “проблем” байдаг. Ялангуяа, найрсаг улс орнуудын жуулчдын хувьд.

“Хэдийгээр эрх баригчид бэлэн мөнгөөр ​​​​валютын гүйлгээ хийхгүй байх шийдвэр гаргасан ч энэ нь боломжгүй зүйл. Тэр ч байтугай хуучнаар ЗСБНХУ-д тэд “гадаад валютчид”-тай тэмцэж чадаагүй агаад Зөвлөлт засаг задран унах хүртэлх бүх л хугацаанд сүүдрийн зах зээл /гадаад валютын зах зээл/ оршин тогтносоор байсан” гэж Буриадын санхүүгийн шинжээч Александр Доржиев ярив.

  • Жуулчид ямар ч байсан Буриадад валют авчирна. Гэвч, эдийн засгийг долларжуулах хандлагыг би олж харахгүй байна. Түүгээр ч зогсохгүй рубль Монгол, Казахстан зэрэг хөрш орнуудтай төлбөр тооцоо хийх гол хэрэгсэл болж, Оросын мөнгөн тэмдэгт бэхжихэд түлхэц болно гэж Александр доржиев нэмж ярьсан юм.

Александр Доржиевийн тооцоолсноор ам.долларын ханшид тийм ч гэрэлтсэн ирээдүй байхгүй гэв.

  • Нөөцөө “царцааж”, Америкийн мөнгөн тэмдэгт сулрах юм бол түүнийг ам.доллароор хадгалах нь утга учиртай гэж шинжээч тэмдэглэв.

Нөгөөтэйгүүр, шинжээч Александр Доржиев өнөөдөр Орост хөрөнгийн зах зээлээс гадна хадгаламжийн хэрэгсэл тийм ч олон байхгүй гэж үзэж байгаа юм. Жишээлбэл, үл хөдлөх хөрөнгийн үнэ одоогийн байдлаар өндөр үзүүлэлттэй хэвээр “сэтгэлд өег” мэт харагдаж байгаа ч гэлээ инфляцын өсөлтийг харгалзан үнэ нь үнэн хэрэгтээ буурах л болно.

Ийнхүү ам.долларын дараагийн “үхлийн” талаар байнга ярьж байгаа ч бэлэн мөнгө чөлөөтэй хөрвөх валют трэнд болсон хэвээр.

Эх сурвалж: Gazeta-n1 /Ulan-Ude/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-16 16:01

Jenco Battulga tom ornuud manaixaar toglox bii geed Soliorood uuriigee zuvtguud baisan. Uursduu putler axiinxaa togloom boljee. Uursduu ulsaaraa ali xediin toglojee.

ҮНЭН
ҮНЭН
2022-04-16 20:45

МАНАЙ ҮХЭРНҮҮД ДОЛЛАРАА БАРЬЖ ОЧООД ОРОСЫН ХОГ ТҮҮДЭГ

Зочин
Зочин
2022-04-16 21:18

Нөгөө тогтохсүрэн гэлүү нэг новш гадагшаа мөнгө гараагүй гэж хуцаад байсан

Зочин
Зочин
2022-04-17 06:45

Buriad ch bish oroch bish shijeech mongol uheriig unalgand heregleh tuhai zuvlujeeedee yanz ni...

Зочин
Зочин
2024-02-19 22:35

Удахгүй долларын нөөц багаслаа гэж гонгиноод хашрахгүй орос руу гүйнээ. Нүүрсний буянд орж ирсэн жаахан нөөцөө шавхчихаад эдийн засгийн хоригт давхар ороод ирэх вий дээ...

Холбоотой мэдээ

Back to top button