ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Япон: Дуудлага худалдаагаар 1 кг цайг 15.5 мянган ам.доллароор арилжжээ

Өнөөдөр /2022.04.18/ Японы төв хэсгийн бүс нутагт ургадаг цайны нэг кг навчийг 1.96 сая иенээр буюу 15.5 мянган ам.доллароор дуудлага худалдаагаар арилжсан нь энэ төрлийн барааны дуудлага худалдааны бүх хугацаанд үнэмлэхүй дээд амжилт тогтоолоо.

Япончууд цайны дуудлага худалдааг жил бүрийн дөрөвдүгээр сард тус улсын шилдэг цайны тариалангийн талбай байрлах Шизүока хотод зохион байгуулдаг уламжлалтай. Энэ талаар “Kyodo” агентлаг мэдээллээ.

Өндөр үнээр арилжсан цай нь өвөрмөц хурц амт, үнэртэй ногоон цай аж. Үүнийг амталгаа хийж үзсэн хүмүүс дүгнэжээ. Мөн худалдаагаар шинэ ургацын цайг нэг кг-ийг нь дунджаар 5000 иен буюу 40 орчим ам.доллароор арилжсан байна.

Япон улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дуудлага худалдаагаараа алдартай бөгөөд ихэвчлэн үнийн хувьд дээд амжилт тогтоодог. Нэг жишээ дурдвал, өнгөрсөн оны долдугаар сард Каназава хотод болсон дуудлага худалдаагаар ховор сортын усан үзэм бараг 13 мянган ам.доллароор зарагдаж байжээ.

Эх сурвалж: Kyodo

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button