Нийгмийн

Mrs.M-ийн “Хааны охин” дууг чимсэн эмэгтэй тамирчид

Реппер Mrs.M үрийн зулай үнэрлэснийхээ дараа урлагийн салбарт эргэн ирлээ. Тэрбээр "Daughter of Khan" буюу “Хааны охин” нэртэй дуугаа цацан, олны хүртээл болгосон юм.

Шинэ уран бүтээлийнх нь клипэнд спортын цөөнгүй тод од эмэгтэй тогложээ.

Тодруулбал, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Анхцэцэг, таеквондогийн улсын есөн удаагийн аварга Б.Намуун, сагсан бөмбөгийн тамирчин, Токиогийн олимпын тугч О.Хулан, боксын ДАШТ-ээс медаль авсан анхны монгол эмэгтэй боксчин, Гавьяат тамирчин М.Анхцэцэг нар тоглон, шинэ уран бүтээлийг нь чимэв.

Mrs.M шинэ уран бүтээлийнхээ талаар “Би гадагшаа зах зээл рүү гарах зорилготой англиар дуу хийсэн. Дууны нэр нь "Хааны охин". Монгол эмэгтэйчүүдээрээ бахархдаг учраас хүндэлж явдаг, бахархууштай хүмүүсээ үлгэр жишээ болгон оруулсан.

Дайчин, тэвчээртэй, мундаг байхаас гадна маш сайхан эмэгтэйчүүд ард нь байдаг гэдгийг монгол хатны хувцсаар гоёж харуулахыг зорьсон. Бүх эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй, бас дайчин. Дууны продюсер нь Америктаа нэлээн мундаг хүн байдаг. Та бүхэн минь дэмжээд өгөөрэй, баярлалаа" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x