Нийгмийн

“Дансаар чинь мөнгө шилжүүлж аваад, буцааж өгье” гэж хэлээд бусдыг залилжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт  энэ сарын 17-нд “Банкны картаа алдчихлаа” гэсэн дуудлага мэдээллийг иргэнээс цагдаагийн байгууллагад ирүүлжээ.

Дуудлагын дагуу тус дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн алба хаагчид шалгахад 53 настай иргэн М-ийн картыг 32 настай Н “Дансаар чинь мөнгө шилжүүлж аваад буцааж өгье” гэж хэлээд картнаас нь бэлэн мөнгө авч залилсныг тогтоосон байна.

Иймд иргэн та бүхэн өөрийн эд зүйлээ сонор сэрэмжтэй авч явж, танихгүй хүнд туслахдаа хянуур байж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХОХЬ ЧИНЭЭ МУУ ТЭНЭГЭЭ ӨДИЙ НАС НАСЛАХДАА ХАШИР СУУХГҮЙ ЯАСЫН ТЭГЭЭД ДАРАА НЬ ГОНШИГНООД ЕР НЬ КАРТАНД ЧИНЬ МӨНГӨ ХИЙГЭЭД АВЧИЙ ТЭГЭЭД ШАНД НЬ НЭГ САЙХАН БООВДУУЛЧИХЬЯ ГЭДЭГ ХҮҮХНҮҮД ИХ БОЛСОН БАЙНА ЛЭ. ТЭД НАРТ ҮХСЭН АЦНЫХ НЬ МӨНГӨ БАЙДЫН ЗААР ХАНХЛУУЛСАН БАЙЛИАР ЮМНУУД

Холбоотой мэдээ

Back to top button