Нийгмийн
Эрх баригчдын машины торгуулийг татвар төлөгчдийн мөнгөөр төлжээ

2021 оны есдүгээр сард Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа Засгийн газрын автобаазаас Замын хөдөлгөөний удирдах төвийн данс руу “ТОРГУУЛИЙН ТӨЛБӨР” гэсэн утгатай 33.108.100 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн байна.
Төрийн үйлчилгээнд явдаг автомашинууд замын хөдөлгөөний дүрэм журмыг төдийлөн биелүүлдэггүй нь харагдаж байна. Мөн төрийн машин унадаг дээд, доод шатны албан тушаалтнууд ч замын хөдөлгөөний дүрэм журам мөрддөггүй юм байна.
Тэдний дүрэм журам мөрдөөгүйгээс болж торгуулсан мөнгө татвар төлөгчдийн халааснаас гардгийн нэг илрэл энэ болж таарч байна.
А.УМААХАН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өөрсдөө төлөөч дээ
Буцаагаад нэхэх хэрэгтэй. Нэрсийг нь зарлана гэж сүрдүүлж байгаад.
Үнэн даварчээ
Хэээ өнөө шудрага Ц. Нямдорж сайд нтр үү!