Нийгмийн

Б.Цэрэнлхам охины эмчилгээнд зориулсан хандивын тоглолт болно

“Охиноо л эмчлүүлээд эдгээчих юм сан. Хэчнээн их өвдөж, зовиурлаж байгаа бол. Оронд нь би өвдсөн ч болоосой” гээд шаналж, охиноо л эмчлүүлэхийн төлөө эрвийх, дэрвийхээрээ зүтгэж яваа иргэн Б.Бадамцэцэг 2021 оны есдүгээр сарын 5-нд амаржин, охин Цэрэнлхамыгаа төрүүлжээ.

Охин нь 33 долоо хоногтой, кесерова хагалгаагаар дутуу мэндэлсэн. Үүний улмаас мөн утаа, агаарын бохирдол зэрэг орчны нөлөөнөөс болж тархи нь бүрэн төлжөөгүй. Өдгөө тархины хүчил төрөгчийн гүн дутагдалтай гэж оношлогдон, ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа юм. Б.Цэрэнлхам охин нь уйлах, мөөмөө хөхөх, хоол идэх рефлексгүй. Тиймээс байнга хүчил төрөгчийн аппаратанд байдаг, гуурсаар хооллодог.

Бага дээр нь эмчлүүлэхгүй бол саажилттай болох эрсдэлтэй, Монголд 100 хувь эмчлэх боломжгүй гэсэн тул гадаадад эмчлүүлэх боломжийг судалж үзжээ. Оройтох тусам эмчлэх, эдгэрэх боломж багасах эрсдэлтэй гэсэн тул одоо цаг хугацаа юу юунаас илүү чухал байгаа юм.

Азаар БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Хүүхдийн эмнэлэгт эмчлүүлэхээр болсон байна. Тус эмнэлгээс эмчлэх, эдгээх боломжтой гэсэн албан ёсны хариу ирээд байгаа юм. Өмнөд Солонгост очин, охиноо эмчлүүлэхэд 140 сая төгрөг шаардлагатай болсон гэнэ.

Б.Бадамцэцэг охиноо цаг алдалгүй яаралтай эмчлүүлэх, эмчилгээнийх нь зардлыг хугацаа алдалгүй цуглуулахын тулд халуун сэтгэлт монгол түмнээсээ тусламж хүсчээ.

Б..Цэрэнлхам охины эмчилгээнд зориулсан хандивын тоглолт энэ сарын 22-нд 19.00 цагт "UB place"-т болно.

ТОГЛОЛТОД:

МУАЖ А.Долгор

МУАЖ С.Батсүх

МУГЖ Х.Үнэнхүү

МУГЖ У.Далантай

МУГЖ Х.Лхагвасүрэн /ХАРАНГА/

МУГЖ Д.Амаржаргал

МУГЖ Ба.Батболд

МУУГЗ Баярт

МУГЖ С.Ганзориг

МУГЖ Бо.Батболд

МУСТА М.Дариймаа

МУСТА Ш.Наранчимэг

МУСТА Н.Дашдэмбэрэл

МУСТА Э.Чулуунчимэг

МУСТА Н.Пэрэнлээлхагва

МУСТА Г.Батсүх

МУСТА У.Сансар

МУСТА П.Бат-Ундрах

МУСТА У.Хангал

МУСТА Х.Батболд

МУСТА Б.Хан-Уул

МУСТА Л.Нарантуяа

ДУУЧИН О.Баднаанямбаа

ДУУЧИН У.Мөнх-Ундрах

Билетийг 80646405, 88505321 дугааруудаас холбогдож авна уу.

Хандивын данс: Аав Баасанжав: 5084066183 ХААН банк

Ээж Бадамцэцэг: 5007424392 ХААН банк.

Б.Цэрэнлхам охины ээж Б.Бадамцэцэгтэй хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button