ДЭЛХИЙНИЙГЭМ

Украины дайны улмаас шатахууны үнэ өсөх хандлага үргэлжилсээр

Украины дайн дэлхийн зах зээлд ихээхэн нөлөөлж эхэлсэн. Янз бүрийн салбарт уналт ажиглагдаж, ялангуяа бензин шатахууны үнэ өсөх хандлага үргэлжилсээр байна. ОХУ АНУ болон Барууны улс орнуудын хоригийн сөргөлдөөнтэй холбоотойгоор коронавируст цах тахлын хязгаарлалтаас гадна шатахууны хямрал нүүрлэж байгаа юм.

Украинд дайныг өдөөсөн хэрэгт Оросын буруутгаж, дэлхийн улс орнуудын улстөрчид хязгаарлалтын арга хэмжээ авах талаар хатуу байр суурьтай байж, шинэ шинэ хоригийн багц тогтоосоор байгаа нь эцсийн дүндээ бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэлтэй дарамт жирийн ард иргэдийн нуруун дээр бууж байгаа хэмээн шинжээчид ярьж эхэлсэн.

Бензин шатахууны хомсдол бий болж, дэлхийн хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарт ч сөргөөр нөлөөлөөд эхэлсэн ба үүнээс үүдэлтэй “проблем” аль хэдийн ажиглагдаж байгаа тул нөхцөл байдал цаашдаа улам хүндэрнэ хэмээн шинжээчид үзэж байна.

Нидерландын “Insights Global” зөвлөх компанийн мэдээлснээр, боловсруулах, хадгалах зориулалттай Европын агуулахуудын дизель түлш, мазутын нөөц өнгөрсөн долоо хоногт л гэхэд даруй 2.5 хувиар буурсан аж. Энэ бол бодит байдал. Ийм зүйл тохиолдож байгаа нь 2008 оноос хойш анх удаагаа ажиглагдаж, улирлын хамгийн доод үзүүлэлт болоод байгаа юм. Үүнтэй ижил нөхцөл байдал Ази тивд ч аль хэдийн ажиглагдаж эхэллээ.

Үүний зэрэгцээ, Оросоос АНУ-д нийлүүлсэн дизель түлшний хэмжээ нэгдүгээр сард гурван жилийн хугацаан дахь үзүүлэлтийг эвдэж рекорд тогтоов. АНУ Европын холбоо Оросын эрчим хүчнээс хараат байгааг үл харгалзан Украиныг тойрсон геополитикийн хурцадмал байдлыг дөрөөлөн Европын Холбоог ч “дээрэлхэж” импортоо нэмэгдүүлж байгаа юм.

“Украины хямрал Барууны улс орнуудыг Оросын нүүрсустөрөгчийн нөөцөөс татгалзахад хүргэхгүй” хэмээн Техасын төмөр замын холбооны комиссар асан Райан Ситтон хүлээн зөвшөөрсөн. Хэрэв Оросын түүхий эдийг зах зээлээс бүрэн хасчихвал дэлхийн эдийн засгийг бүрэн сүйрүүлнэ хэмээн шинжээчид дүгнэж байгаа юм.

Шатахууны үнэ нэмэгдсэнд Франц улс гомдоллож эхэлсэн. Парис хотын жирийн иргэн Аннет Морогийн хэлснээр, хотод нэг литр бензин ойролцоогоор хоёр евро /монгол мөнгөөр ойролцоогоор 6600 төгрөг/, зарим бүс нутагт 2.5 евро /ойролцоогоор 8200 төгрөг/-д хүрч байгаа нь сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр үзүүлэлт гэсэн юм.

“Таксины үнэ ч үүнийг дагаад даруй 20 орчим хувиар нэмэгдлээ. Тиймээс, жолооч нар ч мөн орлого нь буурсан гэж гомдоллож эхэлсэн” гэлээ. Нэмж дурдахад, Парис хотын оршин суугчдын ярьснаар, дэлгүүр хоршоонд байгаа зарим бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ ч мэдэгхэхүйц хэмжээгээр өссөн ажээ.

АНУ-ын оршин суугчдын хувьд нөхцөл байдал мөн хүндрэлтэй болсон. Санал асуулгаар Нью-Йорк хотын иргэд барааны үнэ, шатахууны үнийн өсөлтөд дургүйцэж эхэлсэн. Техас мужийн Остин хотын иргэн Клаус Стуббертийн хэлснээр зарим дэлгүүрүүд үйлчлүүлэгчгүй болсноос бус харин бараагаа захиалах орлого мөнгөгүйн улмаас хаалгаа барихад хүрсэн гэлээ.

“Дэлгүүрийн эзэд барааныхаа үнийг нэмэх хэрэгтэй. Гэвч, үнээ нэмчихвэл худалдан авагчгүй, үйлчлүүлэгчгүй болно. Мөн шинээр дэлгүүр хоршоо нээх хүн ч байхгүй болсон. Учир нь, хэн ч коронавирусийн цар тахал бас Украин дахь мөргөлдөөнөөс болж мөнгөө эрсдэлд оруулахыг хүсэхгүй” гэж эх сурвалж онцолжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол хүү
Монгол хүү
2022-04-20 17:00

АМЕРИКУУД Ч САЙН НАЙМААЧИД ЮМ АА. ЕВРОПЫН ХОЛБОО ГЭЖ ТОЛГОЙ НЬ ЭРГЭСЭН ЮМНУУД БАЙДАГ ЮМ УУ ХААШАА ЮМ БЭ? ТЭНД АХ ДҮҮ ХОЁР ЗОДОЛДОХОД НЭГЭНД НЬ САЙМШИРЧ ӨӨРИЙНХӨӨ ГЭРИЙН ТҮЛШИЙГ ИЛҮҮ ҮНЭТЭЙ ЗАРДАГ ХҮНЭЭС АВЧ ГЭРИЙН ТӨСВӨӨ ХЭТРҮҮЛЭЭД ИЛҮҮ ОРЛОГОО ХААНААС ОЛОХ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛДОО? АМЕРИКААС АВАХ ГЭХЭЭР ТЭР НЬ ЗОДООН ХИЙЖ БАЙГАА АХ ДҮҮ ХОЁРЫН НЭГЭЭС ХЯМД ҮНЭЭР Л АВААД ЕВРОПЫН ХОЛБООНД ӨӨРИЙНХӨӨ ГАРГАСАН ЗАРДАЛ АШИГАА НЭМЭЭД ИЛҮҮ ҮНЭЭР Л ЗАРАХ БАЙХ ДАА...ХЭ ХЭ

Холбоотой мэдээ

Back to top button