Нийгмийн

Циркчид: Чуулганаа хийж, нэгдсэн нэг холбоотой, удирдлагатай болно

Монголын циркчид хоёрдугаар чуулганаа энэ сарын 22-нд хийхээр болжээ. Монголын мэргэжлийн циркчдийн холбооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийн, энэ талаар мэдээлэв. Циркчид нэгдсэн нэг холбоотой болж нэгдэн, удирдлагаа сонгохоор төлөвлөсөн талаараа мөн онцолсон юм.

Энэ үеэр тэд “Цаашид бид циркийн урлагийг хөгжүүлэхийн тулд нэгдэнэ, хамтран үйл ажиллагаа явуулна. Үүнийг циркчид дэмжиж байгаа. Циркчид нэгдсэн нэг холбоотой, удирдлага болно. Удирдлагаа, ТУЗ-ийн гишүүдээ циркчидийн хоёрдугаар чуулганаар сонгоно. Чуулга уулзалтыг Монголын мэргэжлийн циркчдийн холбоо, Монголын циркчдийн холбоо, Монгол Улсын консерватурийн бүжиг циркийн мэргэжлийн сургууль, Монголын ахмад зүтгэлтнүүдийн хороо, Монгол циркийн хөгжлийн төв, Шинэ цирк төв зэрэг 30 гаруй байгууллага хамтран зохион байгуулна.

Чуулганд “Аса” цирк оролцоно, тайлангаа тавина. Одоо бид эв нэгдэлтэй байж, нэгдэх чухал. Олон, олон циркчин гадаадын орныг зорьж, өөр оронд ажиллаж байгаа нь харамсалтай. Циркчид эх орондоо ажиллаж, амьдрах боломж, нөхцлөөр хангах чухал байна.

Монголын циркчид эх орондоо чанартай тоглолт тогтмол хүргэж чаддаггүй. Циркийн салбарын нэгдэж, нэг удирдлага, бодлоготой болвол төрөөс дэмжихээ илэрхийлсэн. Одоо бид бэлтгэл, тоглолтын зориулалтын байртай болох чухал байна. Нэг удирдлага, нэг бодлоготой байж Монголын циркийн урлаг цаашид хөгжинө, зөв голдирлоо олно” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button