Ширээгийн голын мөс цөмөрч, 41 настай эрэгтэй амиа алджээ

Завхан аймгийн Ширээгийн голын мөс цөмөрч дээр нь явж байсан хүн усанд осолджээ.
Тодруулбал, Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багийн Хөшөөтийн-Ам гэдэг газар иргэн П /41 настай, эрэгтэй/ мөсөн дээгүүр явж байгаад Ширээгийн голд мөс цөмөрч усанд унасан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 06:07 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 75 км замыг туулан очиж Улиастай сумаас Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багийн Хөөрөг гэдэг газрын чиглэлд иргэн Ш “Фургон” загварын автомашины мөрөөр явж байгаад “Ширээ”-гийн голд мөс цөмөрч усанд живсэн байсныг анх осолдсон газраас урагш 300 метрийн зайтай газраас цогцсыг олж гаргажээ.
Тус голын өргөн 9 м, усны гүн-150-170 см, мөсний зузаан 50-60 см, зарим газар 30-40 см аж.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болгоомж илүүдэхгүй байхад яагаад гол усаад яваад байдаг юм болоо