Монголын таван бөх Азийн АШТ-ий медалийн төлөө барилдахаар боллоо

Чөлөөт, сонгомол бөхийн Азийн АШТ Улаанбаатар хотын “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна. Тэмцээнд 20 орны 200 гаруй тамирчин оролцож буй. Тэдний 30 орчим нь олимп, дэлхийн медальтнууд өрсөлдөж буйгаараа онцлог.
Өнөөдөр чөлөөт бөхийнн эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын тойргийн болон хагас шигшээд барилдаан боллоо.
Өнөөдөр барилдсан манай таван тамирчин бүгд медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарав.
Тодруулбал, 50 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг алт, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа, 76 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбатын Ариунжаргал хүрэл медалийн төлөө тус тус барилдахаар болсон юм.
Тэгвэл 53 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбаатарын Отгонжаргал, 59 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин Баатаржавын Шоовдор нар тойргийн барилдаанд тус бүр хоёр ялж, нэг ялагдаж хүрэл медаль дээр буух нь тодорхой болсон. Тэгвэл үдээс хойш медалийн өнгөө хувиргах барилдаанаа хийнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.