ДЭЛХИЙНИЙГЭМ

Франц: Эммануэль Макроны үнэлэмж теле-мэтгэлцээнээр өслөө

Дөрөвдүгээр сарын 24-нд товлогдсон Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат жишиг тогтоож магадгүй байна. Одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон хоёр дахь удаагаа улиран сонгогдох магадлал маш өндөр байгаа аж.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Францын нэг ч төрийн тэргүүн ийм амжилт үзүүлж байгаагүй гэдгийг хэвлэлүүд онцолж байна. Учир нь, дөрөвдүгээр сарын 24-нд болох хоёр дахь шатны сонгуулийн өмнөх нэр дэвшигчдийн теле-дебат буюу телевизийн шууд мэтгэлцээнд Эммануэль Макрон илтэд давамгайллаа.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль шиг Эммануэль Макроны гол өрсөлдөгч нь мөн Францын барууны үзэл баримтлалтай “Үндэсний фронт” намыг үүсгэн байгуулагч, дарга Марин Ле Пен байгаа юм.

Таван жилийн өмнө /2017/ тэдний үзүүлэлт сонгуулийн эхний шатанд тун ч ойрхон байсан ч хоёрдугаар шатанд харин Марин Ле Пен 34 хувийн санал авч, Эммануэль Макрон /66 хувийн санал/-д ялагдаж байсан удаатай.

Эх сурвалж: Lemonde.fr

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
бат
бат
4 сар 22, 2022 13:12

яг ямар зүйл ярьж ард түмнийг татсан тухай бичих хэрэгтэй. ямар ч мэдээлэл �##�га !Макрон Украйн Оросын дайны т�##� дээр байр сууриа хэлсэн шүү дээ. тэр т�##�аар нь бичих хэрэгтэй шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button