УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Чиг үүргүүд: Шадар сайдын коммандаар МИК руу Монголбанк, СЗХ “дайрах” боломжгүй

Шадар сайд С.Амарсайхан Монголын ипотекийн корпорацийн талаар мэдээлэл хийснээс хойш олон хоног өнгөрч байна. Ямар нэг шийдэл, гарц яриагүй, зүгээр л “МИК шимтгэл авдгаас иргэдэд өндөр хүүтэй ипотекийн зээл гарч байна” гэсэн санааг зориуд шидээд өнгөрсөн тэр мэдэгдэл.

Уг нь Монгол Улсын Шадар сайд хөндөж буй асуудал тул бүгд хуулийн хүрээнд, гарц гаргалгаатай, төлөвлөгөөтэй байх учиртай. Гэвч “Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо энэ чиглэлд ажилла” гэж хий үүрэгдээд өнгөрсөн. Гэтэл Монголбанкнаас “МИК бол жишиг тогтолцоо” гэсэн байр суурь илэрхийлснээр Шадар сайд, Монголбанк хоёр энэ цэг дээр огтлолцохгүй байгааг илтгэв.

Өнөөдрийг хүртэл Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо Шадар сайдын “үүрэгдэлт”-ээр МИК-ийн эсрэг ажиллаж эхэлсэн мэдээлэл байхгүй байна. Чиг үүргийнхээ хувьд ч Засгийн газраас хараат бусаар мөнгөний бодлого явуулах ёстой Монголбанк МИК-ийн асуудалд оролцох боломжгүй юм. Санхүүгийн зохицуулах хороо ч тэр.

Учир нь, МИК бол банк биш. ББСБ ч биш. Энэ бол “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК хэмээн хуулийн этгээд буюу хувийн аж ахуйн нэгж. ОССК гэдэг нь Орон сууцны санхүүжилтийн корпораци гэсэн үгийн товчлол.

Энэ аж ахуйн нэгж арилжааны банкнуудаас ипотекийн зээлийг нь худалдаж авч, бонд босгож баталгаажуулдаг үйл ажиллагаатай. Ипотекийн зээл өөрөө 20-30 жилийн хугацаатай байдаг. Энэ хугацаанд зээлдэгчид ямар ч асуудал тохиолдох боломжтой. Энэ эрсдэлээс хамгаалах үүднээс нөөц хөрөнгийн сан бүрдүүлдэг.

Харин МИК иргэдээс шимтгэл авдаггүй. ИЗББ эзэмшигчдээс  үйл ажиллагааны зардлаа нөхөх зорилгоор 0,5%-ийн шимтгэл авдаг. МИК нь ИЗББ гаргах, ИЗББ эзэмшигчдэд тайлан мэдээ гаргах, зээл, хүүгийн бүртгэл, хяналт, санхүүгийн бүртгэл хөтлөх, төлбөр тооцоог гүйцэтгэх, хянах, бүх талуудад төлөөлөх зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэж өгдөг.

Гэтэл энэ нөхцөлд хөндлөнгөөс Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо Шадар сайд буюу Засгийн газрын коммандаар ажиллана гэдэг анхаарал татаж байгаа юм. Бүгд хууль, журмын дагуу явна. Монголбанкны үндсэн чиг үүрэгт хамаарахгүй, Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын хүрээнд ажилладаг МИК-ийн үйл ажиллагааг зогсоох агуулга байхгүй юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хулансаран
Хулансаран
2022-04-22 17:38

Шадар сайдаа үйлдвэрлэлийн с�##�барт эргэлт буц�##�тгүй орсон биэнесменүүдээ дэмж ингэж муухай харлуулж болохгүй хэн дуртай энэ хэцүү с�##�бар луу ороод байдаггүй, та болон танай ах дүү нар яг ямар баялаг бүтээсэн билээ. Зүгээр газар авч томоохон байшин барилга үл хөдлөх хөрөнгө л өөрсдөддөө бий болгосон байх гэж бодож байна. Бүгд нэг нэг хаусанд амьдраад байшин барилгаа түрээслэгчээр л дүүргэсэн байх.

Зочин эхирд нь тааруулав
Зочин эхирд нь тааруулав
2022-04-22 18:31

энэ нэг умайсан хошного амтай юм юу ч мэддэггүй м�##� шүүдээ. зах дээр ганзгын наймаагаар хэдэн мөнгө ооод өөртөө шавар босгосноо нэг их юманд бодсон баас. тэгээд бас шадар сайданцар гэсэн нэртэй. дүнхүү хог

Холбоотой мэдээ

Back to top button