Э.Бат-Амгалан: Нийслэлийн иргэд хүн биш, Увсынхан л хүн юм уу, Ч.Хүрэлбаатар гишүүн ээ
УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийг төслүүдийг хэлэлцсээр байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүү асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудлыг хөндөж ярив. Улмаар хөнгөн галт тэрэг гацаасан асуудалд төсвийн байнгын хорооны гишүүдийг шүүмжилсэн юм.
Түүний дараа Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар үг хэллээ.
Тэрбээр, Засгийн газраас оруулж ирсэн тогтоол хоёр хуультай зөрчилдөж байгаа. Эхнийх нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Нийт 2.8 тэрбум ам.доллароор хэрэгжих ёстой энэ төсөл. ТЭЗҮ хийгдсэн тооцоогоо баталгаа болж бичигдэнэ. Тэгэхээр 2.8 тэрбум ам.доллароор Засгийн газрын баталгаа болж бичигдэнэ. 2022 онд өрийн босго ДБН-ий 70 хувь байгаа. Энэ нь 1.6 тэрбум ам.доллар гэсэн үг. Ирэх жил өрийн босго 64 хувьтай байна. Энэ Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай зөрчилдөөд байгаа юм. Хоёрдугаарт, Өрийн удирдлагын тухай хууль. Энэ хуулийн хэд хэдэн заалттай уг асуудал зөрчилдөж байгаа. Тиймээс Засгийн газрын баталгаа гаргах асуудлыг хэлэлцэх боломжгүй. Би Монгол Улсын хуулийг хүндэтгэн ажиллаж, үүнийг сахиулах ёстой. Цаана нь 1,000 хүний эрх ашиг байна уу, нэг хүний эрх ашиг байна уу. Үүний дээр хууль л байх ёстой. Нэг хүн чичирч дайрлаа гээд үүнийг хэлэлцэх албагүй" хэмээсэн юм.
Түүний дараа УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Улаанбаатар хотын нийт иргэдэд хамаатай хөнгөн галт тэрэгтэй холбоотой асуудлыг хассан учир эдгээр хуулийн төслүүдийг дэмжих аргагүй байна. Та Сангийн сайд байхдаа Увсад маш олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж л байсан. Таныг явцуу эрх ашгийг үүднээс битгий ингэж ханд. Улаанбаатарын иргэд хүн биш, Увсын иргэд л хүн юм уу" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ч.Хүрэлбаатраас бусад Улсууд хүн
Үл бүтэх юмыг хассан нь зөв
Хүрэлбаатарын зөв шүү. Зарим гишүүд юун ч арчаагүй, чавганцын хэрүүл шиг юм ярьдаг юм бэ дээ. Өрөвдмөөр юмаа.
Хүн их төвлөрсөн газараа юмаа хийлдээ �##�батай юм шиг хөдөөнөөс хотод шавчаад хотод ача�##��##� үүсгээд нутаг,суманд нь юм нь эзгүй шахам л байх юм зөөврийн сургууль,цэцэрлэгээ угсардаг хялбар юмаар хийдэг болдог ч юмуу хотод түүнийгээ дор нь угсараад гоншгонохгүй ...
UB-t metro ch yumuu tavisan baixad zuv. Xarin iim yum yarichixaad xurlbatar uvs ruugaa esvel uursdin xamaaral buxii business ruugee UB-iin xamag mungiig avch xiichixeed uvs bolon xurelbaatariinxan uursduu uruu tuluxgui UBchuudaar tuluulux ni buruu. Uvsiinxan uursduu uruu tul. Davarchixsan. UBchuud xotoo xugjuulmeer baina.
Hurelbaatar zubbl helsen baishdee yu huduu hot be